Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг Ёлын гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80км, сумын төвөөс хойд зүгт 56 км-т, Ө-46°11’24.0” У-100°21’00.0”E/ 01.14-ний өдрийн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ мэдээллийг 21:43 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.