03 сарын 29, Баасан

Гуравдугаар сарын зурхай

Зурхай
2 жилийн өмнө
Гуравдугаар сарын зурхай

ХОНЬ

Сарын эхээр санхүүгийн хувьд ашиг орлого бага таатай бус байна. Ойрын хугацаанд өмнө хийсэн ажлын хөлс орж ирэх ёстой боловч ямар нэгэн шалтгааны улмаас хойшлогдоно. Энэ нь таныг санхүүгийн хомстолд хүргэж өр зээл тавихад хүргэнэ. Нийтийн тээвэр, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Та шинийг эрэлхийлж, шинэ эх үүсвэртэй болохыг туйлын их хүснэ. Та мэргэжлийн салбартаа тийм ч доогуур үнэлэгдэх мэргэжилтэн биш гэдгээ харуулж чадна. Орлого олох шинэ санаа олж түүнийгээ биелүүлэхийн төлөө хамаг ухаанаа уралдуулна. Энэ үеэр эрүүл мэндтэй холбоотой хүндрэлүүд үүсэх ч нэг хэсэг нь тантай, өөрөөс чинь шууд хамааралтай байх болно. Яарч сандарч бэртэл гэмтэл авах магадлалтай тул болгоомжил. Сарын дундуур урлаг соёлын ажилтай хүмүүс уран бүтээлийн амжилт, бүтээл арвинтай байх болно. Тэдний өвөрмөц, баяр хөөртэй ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байна. Олон нийттэй харилцдаг ажилтай хүмүүс өөрийн гүйцэтгэх ажилдаа анхаарал болгоомжтой хандахгүй бол эндүү ташаа мэдээллээс болж томоохон алдаа гаргаж магадгүй тул анхааралтай ажиллахыг зөвлөж байна.

ҮХЭР

Сарын эхээр эрч хүчтэй, санасан бүхнээ түүртэлгүй хийхээр урам зоригтой эхлүүлнэ. Таны өөртөө итгэх итгэл, бусдаас давуу илүү гарахыг хичээх байдал зэрэг тань туйлын өндөр үүгээрээ ч ажлын амжилтаа мэргэжлийн хүрээнд үзүүлж чадна. Таны хийх зүйл ганцхан танаас биш олон хүнээс шалтгаалах учир та бүх хүмүүст эртнээс үүрэг даалгавраа өгч, ажлын явцаа түргэсгэхгүй бол цаг их алдах магадлалтай. Ахмад хүмүүсийн заавар зөвлөмжийг анхааралтай сонсож, ажил хэрэг болгож чадвал таны амжилтад эерэгээр, хүчтэй нөлөөлж чадна. Бизнесийн талбарт хүчээ үзэх боломж эрчүүдэд тохиолдож болзошгүй. Энэ нь зөвхөн таны өөртөө итгэх итгэлээс шууд хамаарна. Сарын дундуур хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст маш сайхан ажлын санал орж ирнэ. Энэ нь бүтэн жилдээ хэрэглэсэн ч хангалттай байхаар орлогыг танд авчрах болно. Гэр бүлдээ эрүүл хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

ИХЭР

Сарын эхээр мэргэжлийн хүрээнд ур чадвараа гайхуулах, хийж бүтээсэн чинь амжилт ололтоор дүүрэн байх болно. Ажил хийхэд хөнгөн шингэн, хийж бүтээх урам зориг ихтэй, ямар ч ажлыг барьж авсан гарын үзүүр дор саадгүй, хурдан шаламгай бүтэж танд урьд өмнө байгаагүй сэтгэгдлийг төрүүлэх болно. Бизнесийн салбарт тэр тусмаа хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Ашиг орлого олох үүд хаалгаа нээж чадна. Эхлүүлсэн ажил бүрийн ард таны ур чадвар, ухаан, хүч хөдөлмөр дагах болно гэдгийг та ухамсарлах хэрэгтэй. Шинээр төлөвлөж байгаа ажлынхаа хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоог сайтар хийж байж эхлүүл. Таны сэтгэл санааны байдал таагүй, хийж буй ажилдаа урам зориггүй байгаа шалтгаанаа олж засахыг хичээгээрэй. Од эрхсийн байрлал таагүй, эрчүүдэд илүү энэ асуудал хамааралтай байна. Сарын дундуур өөрийн ажлын үр дүнгээ шалгуулах, тушаал ахих, өөрийгөө нээн таниулах, ажиллах нөхцөлөө сайжруулах зэрэг боломжууд гарч ирнэ.

МЭЛХИЙ

ын эхэнд эрчүүдийн эрэмгий, зоригтой шийдвэр нь олон хүний амьдралд ихээхэн нөлөө үзүүлж чадна. Таны ажил хэрэгч, хичээнгүй байдал тань эсрэг хүйсний хүмүүст таалагдаж, багахан сээтэгнэлд өртөнө. Бүсгүйчүүдийн хэтэрхий бардам зан, залхуу, хойрго байдал нь авьяас чадвараа нээн харуулах таатай боломжийг үгүй хийнэ. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, хүнтэй танилцах, эрүүл мэндэд харшлах зүйлсийг бүү хийгээрэй. Худал хуурмаг, үл ойлголцол, санал зөрөлдөөн, осол гэмтэлд өртөж болзошгүй. Магтаал сайшаал хүлээх, албан тушаал, зэрэг цол горилогчдод тийм ч амжилттай биш байна. Хувийн алдаа, эндэгдэл гаргахаас сэргийлж хянамгай няхуур ажиллахыг зөвлөж байна. Амьдралын эрч хүч, дотоод эрчим, сэрэл хүсэл зэрэг нь туйлын дээд төвшинд байж таны эсрэг хүйстнээ татах чадварыг нэмэгдүүлнэ.

АРСЛАН

Сарын эхэнд томоохон үйлчилгээний төв болон олон нийттэй харилцах ажилтай хүмүүс үр дүн сайтай, амжилттай ажиллана. Та ажлаа сайтар төлөвлөөгүйгээс болж таны өмнө овоорсон их ажлынхаа ард гарч чадахгүй дарагдана. Эргэн тойронд болж буй зүйлд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах сэтгэл байвч хийх цаг зав гарахгүйгээс болж бухимдахад хүрнэ. Зарим хүмүүс ажлаа өөрчлөхийг ихэд хүснэ. Сэтгэлийн хөөрлөөр яарч гаргасан шийдвэр оновчтой бус байдаг гэдгийг санаарай. Хэрэв та уран бүтээлдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлж чадвал танд ирэх амжилт таны төсөөлснөөс хэд дахин илүү байж чадна гэдгийг амлаж байна. Бүсгүйчүүд өөрчлөлт шинэчлэлтийг хэчнээн ихээр хүссэн ч таны дотоод мөн чанар таных хэвээрээ л байх болно гэдгийг ухаарах болно. Амьдрал танд олон төрлийн сорилтуудыг илгээх болно.

ОХИН

Сарын эхэнд өөртөө хэт итгэлтэй, биеэ тоосон их зан, бусдыг үл ойшоосон байдал нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хөдөлгөж улмаар ам мурийхад хүргэнэ. Аливаа хандлагад ухаалгаар, наанатай цаанатай хандаж эвийн журмыг эрхэмлэж байвал өлзийтэй. Санхүүгийн тогтвортой байдлаа ханган ажиллахыг од эрхэс танд зөвлөж байна. Мөн тайлан тооцоогоо нягталж орлого зарлагаа тооц. Материаллаг байдал болон, мөнгө санхүүгийн хувьд хямарч мэднэ. Таны амьдралын эерэг энерги эрч хүч хуримтлагдана. Өөрийн хүсэл зоригийг умартаж өөрт хамааралгүй зүйлд хошуу дүрснээс санаатай биш ч таагүй зүйлд орооцолдож мэднэ. Гэвч санаагаа хэт чилээх хэрэггүй. Асуудал сайн үр дүнд хүрч чадна. Бүхнийг эргэцүүлэн бодох, тунгаах боломж олдоно. Эртнээс тавьсан зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Бизнесийн хүрээнд ажлын явц сайтай, ашиг орлого арвинтай байна. Амьдрал танаас ихээхэн зориг тэвчээр шаардах болно.

ЖИНЛҮҮР

Сарын эхээр ажил хэрэг тань танаас нэлээдгүй хүч хөдөлмөр шаардах бөгөөд хэвийн бус зүйлийг ч шаардаж мэднэ. Амьдрал бодсон шиг тань хялбар биш гэдгийг ойлгох болно. Таны сэдсэн бүхэн бүтэлгүйтэлтэй тулгарч итгэл найдвараа алдаж эхэлнэ. Та мөнгөтэй холбоотой асуудлаас хол хөндий байдаг ч өнөөдөр бол түүний хүчийг мэдрэх болно. Сэтгэл гутрал, гуньхралтай тулгарч үүнээс өөрийгөө авч гарахын тулд биеийн хүчний ажил хийх, хүнд спортоор хичээллэх эсвэл бүр эрсдэлтэй ажилд гар бие оролцохыг хүснэ. Бүсгүйчүүд сэтгэлийн хөөрөл ихтэй байж энэ нь аливаа зүйлд сөргөөр нөлөөлж мэднэ. Ажил хэргийнхээ амжилттай өрнөлд саад тотгор учруулахгүйн тулд энэ сэтгэлийн хөөрөлдөө автахгүй, гүйлгээ ухаанаар, тайвнаар сэтгэх хэрэгтэй. Шинжлэх ухаан, гар урлал, уран бүтээл талдаа амжилттай. Тэд бүтээн босгох, олон талын туршлага хуримтлуулж чадна. Магадгүй зарим хүмүүсийн хувьд дахиж олдошгүй ховорхон зүйл тохиож мэднэ. Тэд амьдралдаа хийж болох чухал алхмыг хийх болно.

ХИЛЭНЦ

ын эхэнд аливаа чадвар, чансаа шаардах ажил дээр анхаарлаа төвлөрүүлэн хичээж ажиллахыг эрхэмлэнэ. Өөрийн анхаарлаа дотоод итгэл үнэмшилдээ чиглүүлээрэй. Та ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага дээр очиж туршлага судлах, хамтран ажиллах санал тавих гээд гадуур явах ажил нэлээд их байна. Мэргэжлийн хүрээнд сургалт семинарт суух, мэдлэг хуримтлуулах зэргээр хувь хүн талаасаа ахиж дэвшинэ. Эрчүүд ажил дээр ч алдаа гаргана гэж айж түгших хэрэггүй. Аливаа үүсэх ямар нэгэн хурцадмал асуудлыг даваад гарч чадах боловч өөрт хэрэггүй зүйлээс болж өөртөө төвөг удахгүй байхыг сануулж байна. Бүсгүйчүүдэд хайртай хүнээс чинь хайр халамжийг харамгүй бэлэглэх болно. Сурган хүмүүжүүлэгчдийн болон ахмадынхаа үгийг анхаарах, зөвлөгөөг сонс. Амьдралаа өөрчилж шинэ “би” г бий болгоё гэсэн хүсэл эрмэлзэл нь амжилттай эхэлнэ.

НУМ

Сарын эхээр өөрийн үйл хөдлөлдөө хянамгай, анхааралтай байхыг сануулж байна. Төлөвлөсөн их ажлын явцад хүндрэл гарахыг үгүйсгэхгүй тиймээс зарим нэг эрсдэл үүрэхэд бэлэн байх хэрэгтэй. Сэтгэл санаа болон сексийн чадвар өндөр байна. Атаа хорсол, хов жив бүхий л зүйлд саад тотгорыг бий болгож ажлыг үнэгүйдүүлж, хэрэгжих боломжийг хаана. Хувийн байгууллагад ажиллагсдын ихэнх нь цалин хөлсөө нэмүүлж чадна. Тэдний ажиллах орчин нөхцөл огцом сайжирна. Бусдыг өөртөө татах чадвар өсөж, бүх асуудалд хариуцлагатай хандах хандлага тань саад бэрхшээлийг давж гарах боломжийг олгож, амжилтад хүрэх арга замыг тодорхойлж өгөх болно. Төлөвлөсөн ажил тань танаас багагүй хэмжээний мөнгө хөрөнгө шаардах болно.

МАТАР

Сарын эхэнд ажлын ачаалал нэлээд их байна. Олон нийттэй харилцдаг ажилтай таны хувьд хүн бүрт нийцүүлэн арга эвийг нь тааруулж тайлбарлах гэж нэлээд зүдрэх бололтой. Бүтээсэн бүтээл тань олны хүртээл болж, ашиг орлогыг дагуулах болно. Тохиож болох эрсдэлээс айж байсан ч хүссэн үр дүндээ хүрч чадсандаа туйлын ихэд баярлах болно. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, нэгэн зорилгын төлөө тууштай байж чадсан, хүч хөдөлмөрөө зориулж байгаа таныг од гараг ивээж удахгүй амжилтын буухиа эхлэх болно. Дурын ажлыг зориглон барьж авах хэрэггүй. Танд зөвхөн өөрийн төлөвлөгөөний дагуу явахыг зөвлөж байна. Хайртай хүн тань хол газар ажиллахаар явах гэж байгаа бол та түүний хүслийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Тэднийг хориглосноор гэр бүлд таатай зүйлийг авчрахгүй.

ХУМХ

Сарын эхэнд таныг гайхшруулан, гэнэтийн бэлэг барьж удаан уулзаагүй найз тань айлчлах болно. Та дурсамжаа сэргээж, хол ойрын сураг сонсож цагийг зугаатай өнгөрүүлнэ. Хэн хүний хийж барахааргүй хүндхэн ажил нуруун дээр чинь буух болно. Зөв шударга сэтгэлгүй, үргэлж хутган үймүүлж, хар буруу санаж явдаг нэгний ээлжит үйл ажиллагаа олны анхаарлыг татаж шившигтэй байдалд хүрнэ. Та хэн нэгэн эрх мэдэлтний золиос болж ажил дээрээ урваж хөрвөсөн байдалтай, ажлын гарцгүй өнгөрүүлэх болно. Зарим нэг нь худалдаа наймаа хийж, зарим нэг нь алс явж бужигнах зуур бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлын төвд байж чадна. Ганц бие хүмүүс найз нөхдөөсөө хань татаж, хамт байхыг хүснэ. Тэдэнд хайр дурлал гэхээсээ илүү нөхөрлөл, найзуудын халуун дулаан яриа өрнүүлэх тэдэнтэйгээ шуугилдах нь бүхий л сэтгэл санааг нь өргөнө.

ЗАГАС

Сарын эхээр та өмнө шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан асуудлуудаа дэс дараалалтайгаар шийдэж чадна. Зарим хүмүүсийн тэвчээргүй байдал, хөнгөн хийсвэр зан нь өмнөх ажлаа гүйцэтгэх, ажлын явцыг удаашруулна. Зарим нэг ажил хэргийн хэтийн төлөв тодорхой байгаа тул эхлүүлэхээр яарах хэрэггүй. Сэтгэл санаагаа ариусгаж ажилдаа бүхий л анхаарлаа төвлөрүүл. Энэ нь алдаа дутагдал гаргахаас сэргийлж чадна. Амьдралын идэвх, чадамж тийм ч сайн биш байгаа тул та эртхэн арга хэмжээ авахыг зөвлөж байна. Амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийх, эд хөрөнгө худалдан авахыг хүснэ. Магадгүй танд их хэмжээний мөнгөний ажил орж ирэх болно. Үүнийгээ дагаад таны хүсэж мөрөөдөж байсан зүйлсүүд биеллээ олох боломж нээгдэнэ. Та өөрийн гадаад төрх, үг хэлээ нэлээд анхаарч бусдын өдөөн хатгалга турхирсан аливаа хэргийг амжилттай намжааж чадна. Хэн нэгэнд итгэл найдвар урам зориг бэлэглэж чадна.

Эх сурвалж:HINDUSTAN

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ