03 сарын 28, Пүрэв

Энэ сарын 17-нд сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана

Сонин хачин
2 жилийн өмнө
Энэ сарын 17-нд сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана

Энэ сарын 17-нд сар нартай эсрэг тохиож, бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана.

Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын 00.56 цагт байна. Энэ үеэр сарыг ажиглахад тохиромжтой. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, сарны далай тэнгисүүдийг энгийн болон астрономийн дурангаар тод харж болохыг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Мөн гуравдугаар сарын 20-нд хаврын тэнцлийн үе тохионо. Энэ нь Улаанбаатарын 23.33 цагт юм. Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг, нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Өөрөөр хэлбэл, нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг аж. Энэ тэнцлийн өдөр нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.   

Мөн өдөр Сугар гараг нарнаас хамгийн их 46.6 градусын өнцгөөр баруун холдож маш тодрох бөгөөд энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш нарнаас хамгийн их холдож харагдах аж. Нар мандахаас өмнө тэнгэрийн зүүн хаяанд хамгийн их өндөрт ажиглагдана.

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ