04 сарын 18, Пүрэв

Д.Сумъяабазар: Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Улиастай, Шар хад-руу хотоо задалж, хөгжүүлэх бодлого боловсруулж байна

Нийслэл
1 жилийн өмнө
Д.Сумъяабазар: Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Улиастай, Шар хад-руу хотоо задалж, хөгжүүлэх бодлого боловсруулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Аль болох хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллах байр суурийг баримталж байгаа. Гэр хорооллын газрыг дахиж төлөвлөж орон сууцжуулах төслийн анхны хаалт боллоо. Үүнд иргэд ч ам сайтай байгаа. Анх эхэлж буй ажилд алдаа оноо гарна шүү дээ. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг эхлүүлсэн нь хамгийн зөв, энэ бодлого цааш үргэлжлэх нь зүйтэй. Харин үүний тулд арилжааны банкнууд, МИК, ТОСК, НОСК-тай хэрхэн уялдаж энэ орон сууцны бодлогыг явуулахад анхаарч буй. Жишээ нь эхний ээлжид арилжааны банкнуудтай хамтран бизнесийн моделио ярилцаж, гаргах хэрэгтэй. Үүнд Монгол банкны нөмөр нөлөө мөн чухал. Санхүүгийн схем, бизнесийн моделийг хамтад нь, зөв харж, холбон ажиллах ёстой юм. Дөнгөж шинээр эхлэн гарч ирсэн бодлогод алдаа, саад бэрхшээл гарч болно. Тэрхүү алдааг нь засаж сайжруулан, орон сууцны бодлогоо цааш үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Хамгийн гол тулгарах асуудал бол хөрөнгө санхүү. Тиймээс орон сууцны бодлогыг 20-30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх, 1.75-2 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг Улаанбаатар хот Засгийн газартайгаа хамтран татаж авах шаардлагатай юм"

Мөн "Өмнөх нийгмийн үед хотын бүтээн байгуулалт, төлөвлөлтөд нэг хүнд ногдох ногоон байгууламж, цахилгаан, дулаан гээд бүх стандартаа барьж явж байсан. Ерээд оноос хойш, энэхүү бодлого алдагдаж, төвлөрөл бодитоор бий болж, 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн нийслэл хотын хүн амын даац гурав дахин нэмэгдэж, 1.6 саяд хүрээд байна. Хүн амын ердийн өсөлт 35 мянга, механик өсөлт 40 мянга, хотын хүн ам жилд ойролцоогоор 75 мянгаар өсөж байна. Тэр хэрээр хотын даац нэмэгдэж байгаа.

Улаанбаатар хотыг олон төвт хот болгон хөгжүүлж, хүн амын нягтаршил суурьшлыг зөв төлөвлөж, түгжрэлийг бууруулах чиглэлд зорьж байгаа. Олон төвт хот болгохын тулд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Улиастай, Шар хад гэхчлэн дэд төвүүд рүү хотоо задалж, худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагуудаа дагасан байдлаар хөгжүүлэх бодлогыг боловсруулаад байна. Харамсалтай нь хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдал хөгжлийг удаашруулдаг, цаг хугацааг хойшлуулдаг, тэр хугацаанд ард иргэдийн итгэл буурдаг. Энэ бол нийгмийн судалгаанаас харагдаж буй үзүүлэлт. Тэгэхээр Хотын даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх нэг гол ажил бол орон сууцны бодлого. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орон сууцны бодлого гол байр суурь эзэлж байгаа гэсэн юм.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцны барилгын ажлыг хэлүүлэхэд хамгийн чухал амин судас нь дэд бүтэц. Өнгөрсөн хугацаанд төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас үүдэлтэйгээр гэр хорооллын бүс рүү дэд бүтцийг хангалттай хэмжээнд татаж чадаагүй нь төслийн ажил удаашрах шалтгаан болсон гэж болох юм. Тэгвэл энэ жилээс эхлэн гэр хорооллын дэд бүтцийг өргөтгөхөд жилд 30 тэрбум орчим төгрөгийг суулгаснаар гэр хорооллыг орон сууцжуулж буй аж ахуйн нэгжүүдэд том боломж болж, төслийг хэрэгжүүлэх хугацаа богиносох давуу талтай. Мөн нийслэл хотод зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь дэд төвөө түшиглэн, орон сууцны барилгын ажлаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох юм" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн