04 сарын 18, Пүрэв

Нийслэлийн зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүллээ

Нийслэл
1 жилийн өмнө
Нийслэлийн зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүллээ

Урин дулааны улиралд түр зуурын усархаг болон олон хоног үргэлжилсэн бороо ороход авто зам, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл үүсдэг.

Тэрхүү хүндрэлийг энэ зун давтахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын  захиалгаар Геодез, Усны Барилга, Байгууламжийн Газар (ГУББГ) авто зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн шугам угсралтын ажлыг эхлүүллээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 61 дүгээр сургууль орчмын зам, талбайн ус зайлуулах шугамын  угсралт, Хан-Уул дүүргийн 3 дугаар  хороо Ажилчны гудамжнаас Яармагийн гүүр хүртэлх (Шунхлай ШТС) авто замын ус зайлуулах шугам угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

ГУББГ нь 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар, нөхөн сэргээлтийн ажлыг таван  байршилд, шугам угсралтын ажлыг дөрвөн байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөн,  төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж байна. Өнгөрсөн онд тус газраас авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Долоон буудал болон Баянбүрдийн тойрог, Баянгол дүүргийн Энхболдын авто зам болон Ард Аюушийн өргөн чөлөө,  Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Сонгинохайрхан дүүргийн Таван  шарын 12 дугаар байр орчим, нийт зургаан  байршилд шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

y6ght3___x974

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ