04 сарын 25, Пүрэв

Наадамчдын замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл нээх талаар судална

Нийслэл
1 жилийн өмнө
Наадамчдын замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл нээх талаар судална

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Наадамчдын замын Нисэхийн тойргоос Эрэлийн уулзвар хүртэл авто замын зорчих хэсэгт чиглэсэн тээврийн хэрэгслийн эгнээ гаргах тухай Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын хамгийн түгжрэл ихтэй хэсэг бол Яармагийн бүс нутаг юм. Өдөрт 3-4 цаг түгжирч байгаа учраас нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг саадгүй явуулж өгнө үү гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу дараах саналыг боловсрууллаа. Автобус ачаалалтай цагуудад иргэдийг бүтэн цаг хүлээлгэж, чирэгдэл учруулж байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийн мөрдөлтийг сайжруулах зорилгоор чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй зорчих гудамж замын хүрээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл шинээр нээснээр хүлээлгийн хугацааг 5-12 минутад хүргэх боломж байгаа тооцоо гаргасан” хэмээв.

Автобус хүлээх хугацаа дунджаар 5-12 минут гэдэг боловч бодит байдал дээр 30 минут, ачаалалтай цагуудад нэг цаг хүртэл иргэдийг хүлээлгэж, чирэгдүүлдэг. Автобусны дундаж хурдыг 18-20 км/цаг байхаар төлөвлөдөг ч судалгаагаар өглөө, оройн ачаалалтай цагуудад 0-8 км/цагт хүрчээ. Иймд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Наадамчдын авто зам буюу Нисэхийн тойргоос Эрэлийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсэгт чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бий болгох шаардлагатай байгаа юм. Өдгөө Наадамчдын замаар нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлийн 66 автобус үйлчилгээ үзүүлж, өдөрт  60 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Тус зам нь авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, түгжрэл их байдгаас шалтгаалан иргэдийн зорчих эрэлт, хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрээд буй.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Наадамчдын замаар зорчих чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн төлөвлөлт, экспресс чиглэл шинээр нээх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тооцоо, судалгаа гарган танилцуулахыг үүрэг болгов. Мөн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ гаргахтай холбогдуулан зохих тусгаарлах хашлага болон замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний камерын хяналтын хүртээмж, зам тавьж өгөөд баруун эргэх уулзварын тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ