04 сарын 19, Баасан

​АНУ-ын 'Нью-Йорк Меллон банк'-ны дэд ерөнхийлөгчөөр монгол эмэгтэй ажиллана

Олон нийт
1 жилийн өмнө
​АНУ-ын 'Нью-Йорк Меллон банк'-ны дэд ерөнхийлөгчөөр монгол эмэгтэй ажиллана

Дэлхийн банк, санхүүгийн төв болох АНУ-ын Нью-Йорк хотын “Уолл Стрийт”-д байрлах “Нью-Йорк Меллон банк”-ны дэд ерөнхийлөгчөөр Н.Содонтуяа ажиллахаар болсон байна.

Тодруулбал, тэрээр дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын “Нью-Йорк Меллон банк”-ны эрсдэл болон комплаенс хэлтэст 2021 онд дадлагажигчаар ажилласан бөгөөд банкнаас түүний хичээл, зүтгэл, чадварыг нь үнэлж үргэлжлүүлэн тус хэлтсийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах саналыг тавьжээ.         

Н.Содонтуяа нь Хэнтий аймагт төрж, бакалавраа бизнесийн чиглэлээр “Санхүү эдийн засгийн их сургууль”-ийг төгссөн байна. Тэрээр цааш Тайванийн “Азийн их сургууль” мөн энэ онд АНУ-ын “Калифорнийн их сургууль”-д бизнесийн удирдлагын магистрын зэргээ хамгаалжээ.

Түүнийг бизнесийн сургуулийн шилдэг сайт болох “Poets and Quants”-аас 2022 оны бизнесийн удирдлагаар төгсөгч шилдэг 100 залуусын нэгээр шалгаруулж, онцлон ярилцлага хийсэн байна. Тус ярилцлагад түүнийг Монголын хамгийн залуу “CFA” цолыг эзэмшигч, бизнес эрхлэгч хэмээн дурджээ.

Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсанд “Poets&Quants-ын бизнесийн удирдлагаар төгсөгч шилдэг 100 залуусын нэгээр тодорсонд үнэхээр баяртай байна. Та бүхний дэмжлэг, урмын үгс бүхэнд баярлалаа” хэмээн хуваалцжээ.

Эх сурвалж: itoim

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ