04 сарын 19, Баасан

О.Цогтгэрэл: Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна

Нам
1 жилийн өмнө
О.Цогтгэрэл: Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Халамж гэдэг зүйл улс орны хөгжил дэвшлийг хойш нь татлаа. Гэхдээ энэ нь муухай зүйл биш. Харин зорилтот эзэндээ очиж байна уу гэдэгт анхаарах нь чухал.

Халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж буй яригддаггүй нэг зүйл байна. Монголын эдийн засагт татаас гэж нуугдмал зүйл явж иржээ.

Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна. Харин олон янзын татаас бүгд нийлээд 985 тэрбум төгрөгт хүрлээ. Халамжаас 50 хувь илүү мөнгийг татаас хэлбэрээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд өгч байна.  Ийм том дүнтэйгээр төрөөс аж ахуй бизнес гээд олон зүйлд оролцож буй тэгш бус байдлыг бий болгож байна. Энэ бол төрөөс аж ахуйн нэгжээ ялгаварлаж буй хэрэг. Хэн хөнгөлөлт чөлөөлөлт авч буй нь тодорхойгүй. Тэгэхээр ерөнхий сайдаас асуулга асууж байгаа.

Ямар зүйлд татаас олгох ёстойг үзэл баримтлалын хувьд тогтмоор байна. Халамжаас илүү татаасын эдийн засаг манай улсад бий болсон. Даргын бизнес татаастай ард түмнийх нь дарамттай байгаа юм биш биз? Асуулга ирэхээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан энэ долоо хоногтоо хэлэлцүүлэг хийнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Манай улсад сүүлийн зургаан жил эдийн засгийн буруу бодлого явагдаж байна. Иргэн, аж ахуйн нэгж бизнес хийх ямар ч сонирхолгүй болсон. Ингэж өр зээлд баригдаж байхаас байгаа зүйлээ зараад гадаад гарч байна. Энэ нь эдийн засагт хохирол авчирч байгаа юм. Яагаад гэвэл төр хамгийн сайн бизнесүүдийг булааж, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. 

Хүнд суртал арай дэндсэн байна. Ханшийн өсөлт хувийн хэвшилд хүндээр нөлөөлж байгаа. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болж, халамжаас шалтгаалж эдийн засгаа сүйрүүлж байна.

Өмнөх онд 5.3 их наяд төгрөгийн ямар ч шаардлагагүй хөрөнгө оруулалт хийсэн" гэсэн юм. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ