04 сарын 19, Баасан

Тэтгэвэрт гарчихаад үргэлжлүүлэн ажиллаж, давхар цалин авдгийг Төрийн албаны хуулиар хориглоно

Нам
1 жилийн өмнө
Тэтгэвэрт гарчихаад үргэлжлүүлэн ажиллаж, давхар цалин авдгийг Төрийн албаны хуулиар хориглоно

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. 2023 оны Монгол Улсын төсвийн хуулийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төсвийн хуулийг дагасан 102 хуулийн төсөл бий. Үүн дотор Улсын төсөвтэй холбоотой 18 хууль, гүйцэтгэл засаглал болон төрийн хяналт шалгалтын тухай 82 хууль дагалдаж орж ирсэн. Намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсөв дагасан нийт 102 хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж иржээ. Тодруулбал 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэврээ тогтоолгоод үргэлжлүүлэн ажиллаад давхар цалин авч буй хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд оруулах юм байна. "Тэтгэврийн насанд хүрсэн бол ажлаасаа гарах ёстой. Энэ бол зарчмын хувьд зөв" хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

3
0
0
1
0
4
4

Сэтгэгдэл7

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

ард
[172.69.252.132]
1 жилийн өмнө
ТЭТГЭВЭРИЙН ХҮН АЖИЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХУУЛЧИЛАХ НЭЭ ОЛОН УЛС Д МОНГОЛЫН ЭНЭ ХУУЛИЙГ СОНСВОЛ ЭЛЭГ ДООГ ХИЙХ БАЙХ ДАА НАСААРАА ТЭТГЭВЭРИЙН САНД ХУРИМТЛУУЛСАН ТЭТГЭВЭРИЙН МӨНГИЙГ НЬ ХУУЛЧЛАН ХҮЧЭЭР БАГА ТОГТООЖ ӨГНӨ ҮНИЙН ӨСӨЛТӨНД ОРСОН ТЭТГЭВЭР АВАГЧИД АМЬДРАХЫН ЭРХЭНД АЖИЛ ХИЙЕ ГЭВЭЛ БАС ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨХГҮЙ НЬ ЭЭ УЛС ТӨРИЙН ЗӨӨЛӨН СУУДАЛД ХӨГШИРТЛӨӨ СУУЖ БАЙГАА ЭРХЭМҮҮДЭЭ ЮУНЫ ӨМНӨ ЭХЛЭЭД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ...
Хариулах
Ман
[172.69.252.140]
1 жилийн өмнө
Үхсэн үлийгээ хуцаад байгаа юм бэ.Тэтгэвэрт гармаар байна гээд хуцацгаагаад байдаг хэрнээ цагаа болохоор хэн ч гарахыг хүсдэггүй биздээ.
Muunuu
[172.69.252.140]
1 жилийн өмнө
Ард түмэн чинь тэтгэвэрээр чинь амь зууж чадахгүй улмаас тэтгэврийн насанд гарчаад ажиллаж байна
Хариулах
Эрд
[172.69.252.140]
1 жилийн өмнө
Шаардлагатай тохиолдолд, тухайн местэнд очихоор хүн олтол хийдгээ хийгээд байгаа мөртлөө гэрээтийн цалин аваад ажлаа хийж л байлаа. 1200.0 гийн ажлыг 420.0 аар 1 жил хийсэн, яалт ч үгүй. Учиргүй хуульчлах нь юу юм бэ дээ
Хариулах
Зочин
[172.69.252.140]
1 жилийн өмнө
Бас ядууд л үйлчлэх байх угаасаа л ийм давхар ажилладаг хүмүүс дандаа эрх дархтаны хамаатан өөрсдөө байгаа.
Хариулах
Амараа
[172.69.45.132]
1 жилийн өмнө
ТЭТГЭВЭР БОЛ УЛСААС ӨГЧ БАЙГАА ХАЛАМЖ БИШ ӨӨРИЙНХӨӨ ХУРИМТЛАЛЫГ БУЦААЖ АВЧ БАЙГАА МӨНГӨ.ЧАДВАР САЙТАЙ АХМАД ХҮМҮҮСИЙГ ТӨРД АЖИЛЛУУЛАХ НЬ ЮУ НЬ БУРУУ ГЭЖ
Хариулах
зочин
[172.69.45.140]
1 жилийн өмнө
Улсын байгууллагад цэвэрлэгч хийж байгаа тэтгэврийн хүмүүсийг бас хална гэхийн арай юу тэр залуучууд чин цэвэрлэгч хийх үү тэтгэвэр нь хүрэлцэхгүй болоод л цэвэрлэгч сахиул манаач хийж байгаа дээр сууж байгаа шулаачид шиг хэдэн зуун мянган төгрөгний тэтгэвэр авчаад ажил хийх гэж зүтгээд байна уу тээ хулгайчуудаа
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ