05 сарын 17, Баасан

Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, шахмал түлш гаргахгүй

Нийслэл
1 жилийн өмнө
Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, шахмал түлш гаргахгүй

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, борлуулалт, хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналтын талаар хэлэлцжээ. Мөн Агаарын чанарын бүсэд шинээр орсон Налайх дүүрэгт сайжруулсан түлштэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрийн хэвийн ажиллагаа, түлшний чанар стандартын талаар мэдээлэл сонсож, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудад дараах үүргийг өгсөн байна.

Мөн сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хяналт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гаргаж хэрэгжилтийг хангуулна. Эрсдэл бүхий айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулах юм. Түүнчлэн авто тээврийн шалган бүртгэх товчоо болон маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх, хяналт шалгалтыг тогтмол явуулна. “Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тасралтгүй хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар стандарт, хадгалалтын горимыг баримтлан, нийлүүлэлтийг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тасралтгүй хангахад анхаарах зэрэг үүрэг даалгавар өгчээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ