04 сарын 26, Баасан

Тавантолгойн нүүрсний "но"-той 88 гэрээ илрүүлжээ

Бусад
1 жилийн өмнө
Тавантолгойн нүүрсний "но"-той 88 гэрээ илрүүлжээ

Монгол Улс валютын нөөцийн хомсдолд орж, ханш нь өссөөр байна. Энэ нь нүүрсний экспортоос валют орж ирэхгүй байгаатай холбоотой аж. Экспортоор гарч буй нүүрсний зөвхөн гурав орчим хувьд л валют орж ирж, үлдсэн 97 хувийнх нь өөр "сав" руу явдаг гэх мэдээлэл бий. Товчоор хэлэхэд, валютын нөөцийн хомсдол нь Тавантолгойн нүүрсний урьдчилж хийсэн гэрээтэй холбогдож буй юм байна. Энэ нь холбогдох байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдож эхэлжээ.

Одоогоор Тавантолгойн нүүрсний "но"-той 88 гэрээ илэрсэн байна. Энэ асуудалд хууль хяналтынхан анхаарал хандуулж, Засгийн газар ч үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулжээ. Тэд дээр дурдсан доголдлыг зогсоож, валютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.

Хятадууд нүүрс авч эхэллээ

Тухайлбал, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдааны дараа "...Бид бүгдээрээ валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахад экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэхээр үгүй байна. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Тиймээс Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа. Түүгээр валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх хэрэгтэй.

Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийж байгаа.  Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдийг хилээр экспортолно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахимжуулна.

Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм" гэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ