04 сарын 20, Бямба

"11-11" төвд эрүүл мэндийн салбартай холбоотой 201 гомдол, санал бүртгэгджээ

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
"11-11" төвд эрүүл мэндийн салбартай холбоотой 201 гомдол, санал бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, Хавдар Судлалын Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга С.Хүрэлсүх нар оролцлоо. 
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 10 дугаар сарын 1-27-ны өдрүүдэд нийт 201 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлжээ. 126 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 62.6 хувьтай байна гэв. Нийт хандсан иргэдийн 50 хувь нь гомдол, 3.9 хувь нь санал, 7.1 хувь нь хүсэлт, 38.8 хувь нь талархал илэрхийлж ханджээ. Улсын гуравдугаар төв эмнэлэгт 20 буюу хамгийн их талархал ирсэн бол дараа нь ХСҮТ, ЭХЭМҮТ-д талархлаа илэрхийлсэн байна. Өмнөх сартай харьцуулбал эрүүл мэндийн салбартай холбоотойгоор хандсан иргэдийн тоо 30.4 хувь буурсан үзүүлэлттэй гарсан. 
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харвал:

Эрүүл мэндийн яам-23.4 хувь

Халдварт өвчин судлалын үндэсний төв-19.5 хувь

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-18.2 хувь

Улсын нэгдүгээр төв эмнэлэг-10.4 хувь

Гэмтэл согог судлалын үндэсний төв-6.5 хувь

“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-5.2 хувь

Улсын гуравдугаар төв эмнэлэг-5.2 хувь

Эрүүл мэндийн хөгжлийн төв-3.9 хувь

Амгалан амаржих газар ТМЭ-2.5 хувь

Улсын хоёрдугаар төв эмнэлэг-2.5 хувь

Хавдар судлалын үндэсний төв-1.2 хувь

Хүүхдийн төв сувилал-1.3 хувь
Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харвал:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-35.0 хувь

Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-14.2 хувь

Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-12.9 хувь

Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-11.6 хувь

Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-9.0 хувь

Бусад-7.7 хувь

Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-7.7 хувь

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-1.2 хувь 
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан гэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ