03 сарын 29, Баасан

Мануул аюулд орсон үедээ аргалын ард нүдээ аньж "НУУГДДАГ"

Сонин хачин
1 жилийн өмнө
Мануул аюулд орсон үедээ аргалын ард нүдээ аньж "НУУГДДАГ"

Мануул (Felis manul) буюу палласын муур нь Төв Азид тархсан жижиг амьтан юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй буюу 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй. Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй.

Монгол орны ховор амьтад - МАНУУЛ

Үүнд:

  • Дугуй хүүхэн хараатай
  • Хөл нь богино, бандгар
  •  Үс нь урт, өтгөн байдаг.

Мануул нь хээр талд 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Энэхүү амьтан нь дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбоо(IUCN)-ны улаан номын “ховор” гэсэн зэрэглэлд багтдаг. Үлийн цагаан оготно болон хөдөө аж ахуйн хортон мэрэгчдийн тоо толгойг бууруулахад чухал үүрэгтэй. Энэ нь мал аж ахуй эрхэлдэг Монгол орны хувьд бэлчээрийн даацыг хэвийн байлгах чухал ач холбогдолтой. Олон улсын хэмжээнд арьсыг нь дээл, хантааз, нударга, пальтоны зах, малгай хийх зорилгоор худалдаалдаг учир хараа хяналтгүй агнах нь элбэг байдаг аж. Улмаар энэхүү зүйлийн тоо толгой нь буурч байна гэж судлаачид үздэг. Мануул гэх амьтан өөрийгөө аюулд орсон гэж үзвэл аргал бариад нүдээ аньчихдаг байна. Ингэхдээ өөрийгөө "нуугдсан" гэж боддог аж. Мануул шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг аж.

Дэлхийн хамгийн өхөөрдөм амьтан Монголд байдгийг мэдэх үү?

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

5
2
0
0
2
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ