04 сарын 20, Бямба

О.Цогтгэрэл: Монгол Улсын 2023 оны төсөв ямар ч хэмнэлтгүй төсөв болсон

Нам
1 жилийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын 2023 оны төсөв ямар ч хэмнэлтгүй төсөв болсон

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл: Бүлгийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Засгийн газарт хүргүүлэх албан шаардлагыг хэлэлцсэн.

УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн. Тодруулбал нүүрсний гэрээтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлага. Эрдэнэс Тавантолгойн нүүрсний олборлолт, худалдаа, офф-тейк гэрээний бүх мэдээллийг ил болгох, нүүрсний гэрээтэй холбоотой томоохон албан тушаалтнуудын мэдээллийг ил болгох, Ерөнхий сайд нүүрсний гэрээтэй холбоотой мэдээллийг бэлтгэж УИХ-д танилцах зэрэг шаардлагыг хүргэж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд эрх баригч нам сонгуулийн амлалтдаа авлигатай хатуу тэмцэнэ гэж амласан боловч авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон гишүүд, эрх баригчдын нэг нь ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд бид авлига, албан тушаалын хэргээр 30 байраар ухарлаа.

Төрийн хэмнэлтийн хууль баталсан хэдий ч Монгол Улсын 2023 оны төсөв ямар ч хэмнэлтгүй төсөв болсон.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдрийн хуралдаанаар хүний эрхийн асуудлыг хэлэлцэв. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг дээдэлнэ гэж заасан байдаг хэдий ч өнгөрсөн 2022 онд үзэл бодлоо илэрхийлсний төлөө МАН 240 орчим иргэнийг 40 хуулийн зүйл заалтаар шийтгэсэн. Иргэн Э.Одбаяр нарын шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна. Иргэн Монголхүүг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан тохиолдол бий. Монгол Улсад яагаад хүний эрх зөрчигдөж байна вэ. Шүүхийн шийдвэрүүд хоорондоо маш их зөрчилтэй. Иймээс хүний эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг баривчилсан явдлыг таслан зогсоохын тулд бид ажлын хэсэг гаргаж ажиллана.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ