02 сарын 09, Пүрэв

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлжээ

Орон нутаг
2 сарын өмнө
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлжээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ.  

Тэрбээр ийнхүү ажлаа өгөх болсон шалтгаанаа гурван үндэслэлээр тайлбарласан байв.

Нэгдүгээрт, зарим нэг нөхцөл шалтгаантай холбоотойгоор нам дотор нь хагарал үүсээд байгаа бөгөөд үүнийг намдаах. Хоёрдугаарт, “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөхөө ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор өнөөг хүртэл дайралт, шахалт, дарамт ирж байна. Гуравдугаарт саяхан болсон авто машины осолтой холбоотойгоор биеэ эмчлүүлэх, зайлшгүй шаардлага тулгарсан зэргийг тэрбээр тайлбар болгон хэллээ. 

Мөн тэрбээр зарим зүйлд сэтгэл дундуур байгаа тухайгаа “Өмнөх дарга нар тамгаа хадагаар боогоод ширээн дээр орхиж байсныг би харсан. Энэ бол улс төрийн маш муухай соёл. Тиймээс би сайн жишгийг тогтоож, дараагийн хүндээ тамгаа шилжүүлэхдээ итгэж найдаж, инээмсэглэн өгнө. Цаашид энэ жишиг сайнаар тогтоосой. Би аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа салбар бүрээс 30 гаруй эрдэмтэн, мэрэгжилтнүүдийг оролцуулан “Аймаг хөгжүүлэх хэтийн стратеги төлөвлөгөө”-г батлуулсан. Энүүгээрээ ирэх 15-20 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон онцлогтой. Төлөвлөж, бодож, шийднэ гэдэг нь шинээр эхлүүлж буй бизнесийн 50 хувийг хийхтэй ижил.

Хөгжлийн төлөвлөгөөг баталснаар манай бүс нутаг богино хугацаанд хүний хөгжил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, эдийн засгийн чадавхаараа баруун бүсэд тэргүүлэгч бүс болох бүрэн боломжтой. Үүнийг цааш хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Эцэст нь өнөөг хүртэл хамтран ажиллаж, дэмжиж байсан нутгийн 100 мянган иргэн, МАН-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартаа баярлаж буйгаа илэрхийлэхийн сацуу мөн уучлал хүсье” гэсэн үгээр илэрхийлэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

enhtuya
[172.69.252.140]
2 сарын өмнө
arshaagui tortei bolohoor arguide tsaashdin ajild tani amjilt husi
Хариулах

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:98

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа