04 сарын 20, Бямба

Скүүтэр түрээсийн үйлчилгээг гуравдугаар сараас нэвтрүүлнэ

Сэтгэл зүйн булан
1 жилийн өмнө
Скүүтэр түрээсийн үйлчилгээг гуравдугаар сараас нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны 3-4 дүгээр сараас нэвтрүүлэхээр болсон. Тэгвэл тус ажлын хүрээнд ирэх онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх аж.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрч байна. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Энэхүү скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас 3-11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой”  гэв. Төлбөрийн хувьд скүүтэр түрээсийн үйлчилгээг оруулж ирж буй хувийн хэвшил үнийг тогтоох бол нийслэлийн зүгээс үйлчилгээг нэвтрүүлэхэд л дэмжлэг үзүүлэх аж. Ийн дэмжихдээ явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилж, зорчих замыг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Ажлын хүрээнд оруулж ирэх АНУ болон Европын холбооны улсууд руу их хэмжээгээр нийлүүлдэг, 2022 оны “X6” хэмээх загварын уг скүүтэр нь 120 кг даацтай, 19 кг жинтэй, 25 км/цаг хүртэл хурдлах, усны хамгаалалттай,байршил тогтоогчтой, -16 градуст ажиллах чадвартай, бүтэн зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах боломжтой юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ