04 сарын 24, Лхагва

AVIATION PHOTO NEWS цувралаас

Олон нийт
1 жилийн өмнө
AVIATION PHOTO NEWS цувралаас

"МИАТ" ТӨХК-ИЙН АГААРЫН ХӨЛГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

АХЗҮГ нь “МИАТ” ТӨХК-нд ашиглаж байгаа агаарын хөлгүүд болон түүний эд ангиудад бүх төрлийн техник үйлчилгээ, засварын ажлуудыг гүйцэтгэн агаарын хөлгүүдийн нислэгт тэнцэх чадварыг хадгалан, нислэгт бэлэн байлгах үүрэгтэй байгууллага юм.

Тус байгууллага нь 1961 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаас эхлэн “МИАТ” ТӨХК-нд ашиглагдаж ирсэн Ан-2, Ан-24, Ан-26, Ан-30, Ту-154, Ю-12, А310, В737, В767 зэрэг бүхий л агаарын хөлгүүдэд техник үйлчилгээ хийхээс гадна, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бусад агаарын тээврийн компаниудын Фоккер-50, Сааб-340, А300-600, А319/320, Q400, ATR-72 зэрэг агаарын хөлөг болон эд ангид төрөл бүрийн засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэж ирсэн.

АХЗҮГ нь 50 гаруй жилийн дадлага туршлагадаа тулгуурлан агаарын хөлгийн техник үйлчилгээний ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөгдөж Европын Холбооны Улсуудын иргэний нисэхийн байгууллага (EASA PART-145) болон БНСУ (MOLIT), Бермудын Арлууд (DCA), Тайланд (DCA), БНТУ (DGCA) зэрэг улсуудын иргэний нисэхийн байгууллагуудын шаардлагыг хангасан үйлчилгээнүүдийг үзүүлдэг өнгөрсөн оны байдлаар гадаадын 104 дэх агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийгээд байна.

Таны МИАТ ХХК-д ажиллах болсон шалтгаан юу байсан бол?

Т.СҮХБОЛД

/Техник үйлчилгээний хэлтсийн инженер/

Нисэхийн мэргэжилд багаасаа сонирхолтой байсан. Түүнийхээ дагуу бэлдэж, улмаар Украйн улсын Киев хотод нисэхийн сургуульд онгоцны инженер мэргэжлээр сурч төгссөн. Одоо шугамын ээлжийн ахлахаар ажиллаж байна.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

А.ГАНБААТАР

/Техник үйлчилгээний хэлтсийн инженер/

Одоогоор би шугамын ахлах инженерээр ажиллаж байна. Өдөр тутмын ажил гэвэл  зургаан цагаас долоон  цагийн хооронд ажилдаа ирдэг. Өдөрт дунджаар 4-6 онгоц нислэгт гаргадаг. “Нислэгт гаргана” гэдэг маань тухайн чиглэлд аялах гэж байгаа онгоцонд шаардлагатай үйлчилгээг хийж, нислэгт тэнцэх чадварыг хангаж ажиллахыг хэлнэ. Онгоцонд ямар нэгэн дутагдал илэрсэн тохиолдолд инженер техникийн ажилчдаа зохион  байгуулан хуваарь гаргаж, гарсан дутагдлыг арилгаж ажиллана.

Мөн шугамын ээлжийн хуваарь гаргах, Onboard-д явах инженер техникийн ажилчдын хуваарь гаргах гээд чиг үүргийн дагуу ажлын зохион байгуулалт, уялдаа холбоог хангуулж ажилладаг.

ТАНЫ НӨҮ ХАУ?

С. ДОСМАА

/Техник үйлчилгээний хэлтсийн инженер/

Өөрийн хийж буй хариуцан авсан ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг.

 

Мөнгөн цагаан хөлгийг засварлана гэдэг маш нарийн ажил нь мэдээж.

Эзэмшсэн мэргэжлээрээ бахархах сэтгэл хэр төрдөг вэ?

Б. ДОРЖБАТ

/Техник үйлчилгээний хэлтсийн техникч/

Агаарын хөлгийн техник үйлчилгээ нь маш нарийн зохион байгуулалттай, дэс дараалалтай, хянамгай, нямбай, хариуцлагатай ажил. Агаарын хөлгийг сааталгүй, зорчигч тээвэрт хэвийн нислэг үйлдэх бүх үйлчилгээг хийдгээрээ инженер техникийн  ажилчид бид өөрсдөөрөө үргэлж бахархдаг.

 

Компанийхаа ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

 Б.БОРОЛДОЙ

 /Техникийн хангамжийн хэлтсийн инженер/

Аюулгүй байдал, үйлчилгээгээрээ Азид тэргүүлэгч үндэсний агаарын тээвэрлэгч болох нь манай компанийн алсын хараа, эрхэм зорилго билээ. Энэ ч утгаараа бид энэхүү зорилгодоо илүү их ойртсон, азид тэргүүлэгч авиа компаниудын нэг болсон байх болов уу гэж харж байна. Тийм компанийн инженерээр ажилладаг хэмээн нүүр бардам хүнтэй танилцах сайхан байх мэдээжийн сайхан хэрэг.

Агаарын тээврээр үйлчлүүлж буй зорчигчдийн аюулгүй байдлыг хангаж буй хүний хамгийн чухал

төлөвшсөн зан чанар юу байх ёстой гэж боддог вэ?

 Н.НАРАНТУЛГА

 /Техникийн хангамжийн хэлтсийн техникч/

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журам, стандарт, холбогдох заавруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нь аюулгүй байдлыг хангаж буй хүний төлөвшсөн зан чанар байх ёстой гэж бодож байна.

Хамт олныхоо бусдаас ялгарах онцлогийг юу гэж хардаг вэ?

 Ж.ТЭГШБАЯР

 /Техникийн үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн инженер/

Багийн ажиллагаа, цаг баримтлал. Манайхан цагийн менежементийг их чухалчилдаг. Ажлыг цагт нь дуусгах, хэн юу илүү чадахаа хийгээд хэн нэгэндээ илүү ачаа үүрүүлэхгүй байж л бидний ажил урагшилдаг. Ингэсний дараа өөрт үлдсэн цагаа гэр бүлдээ ахиухан зарцуулахыг хичээдэг.    Дээр нь мэдээж ажилдаа мэргэжлийн хандах. Эндээс бас л өөрт зориулах цаг гарна.

Хэр олон улсаар аяласан бэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

 А.АРИУНБОЛД

 /Инженерингийн хэлтсийн инженер/

10 гаруй орноор аялсан байна. Мөн ажил мэргэжлийн онцлогоос хамаарч гадагшаа ажлаар их явдаг. Чөлөөт цагаа өөрийн хобби болох аялал, экстрим спортод зориулдаг.

Өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ? Бусдадаа зөвлөж хэлэх зүйл?

Ц.ОЧИРБАТ

/Инженерингийн хэлтсийн инженер/

Миний хувьд эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үгэнд итгэдэг учир эрүүл мэнд, бие бялдартаа илүү анхаарал хандуулдаг. Мөн чөлөөт цагаараа podcast болон аудио ном сонсох дуртай. Мэргэжил нэгт залуустаа хандаж "өөрийн сонирхдог спортоо орхилгүй, мөн ном унших буюу сонсож мэдлэгээ байнга тэлж байгаарай" хэмээн уриалж байна.

Өнгөрч буй онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцаач?

Ирэх жилийн таны төлөвлөсөн ажил юу вэ?

 Т.БАТЖАРГАЛ

 /Техникийн үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн инженер/

Бид энэ онд өөрийн 6, гадаадын 10 агаарын хөлөгт 60 гаруй удаагийн хүнд хэлбэрийн засвар үйлчилгээний ажил хийсэн нь өмнөх жилүүдийн хэвийн түвшинд дөхсөн үзүүлэлт байлаа. Манай байгууллагын хувьд ковидын дараах сэргэлтийн жил болсон. Бид ч их хичээлээ.

Ирэх онд манай компани илүү их зүйл хийхээр төлөвлөснийг гүйцэлдүүлэн ажиллахад чамгүй хичээл зүтгэл шаардлагатай болж байгаа. Энэ онд хүрсэн түвшинг хадгалах, цаашлаад Хятад болон бусад орнуудаас техник үйлчилгээний ажил олохоор төлөвлөж байна. Үүний хажуугаар өөрийгөө хөгжүүлэх талаар орхигдуулахгүй байхыг хичээнэ дээ.

Эх сурвалж: Иргэний Нисэхийн Үндэсний Төв

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ