03 сарын 27, Даваа

Засгийн газраас Нийслэлийн газрын наймааг цэгцэлнэ

Нийслэл
11 өдрийн өмнө
Засгийн газраас Нийслэлийн газрын наймааг цэгцэлнэ

Засгийн газрын тэргүүн энэ оны эхэнд чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ төмөр зам, авлига, албан тушаалын хэрэг, Монголбанкны захирлуудын мөнгө хүүлэлт зэрэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлж байсан. Хэлсэн үгэндээ ч хүрч Банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны удирдлагын нэрсийг олон нийтэд зарлаж, С.Батдөл зэрэг төмөр замын хэд хэдэн албан тушаалтныг өдгөө хууль хяналтынхан шалгаж байгаа.

Тэгвэл чуулганы хуралдаан дээр онцгойлон анхааруулсан нийслэлийн газрын наймааг цэгцлэх ажилдаа гүйцэтгэх засаглалын тэргүүн ханцуй шамлан орсон бололтой. Энэ талаар өчигдрийн /2023.03.15/ Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Ерөнхий сайд нэлээд ширүүхэн анхааруулсан гэнэ.

Нийслэл хотын газрын наймааны асуудал аль тэртээ 2000 оноос эхлэлтэй гэгддэг. Муу нэртэй, луу данстай М.Энхболд хотын дарга байхдаа олон газрыг хууль бусаар зарсан гэж яригддаг. Түүнээс хойших хотын дарга нарыг ч газрын хууль бус олголт тойроогүй. Бүгд л энэ төрлийн асуудалд нэр холбогдож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр тухай нь гарч байлаа. Гэсэн хэдий боловч хууль хяналтынхан шалгадаггүй, шалгасан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад газрын наймааг тойрсон хэргүүдийг эзэн холбогдогчидтой нь хамт олон нийтэд тун удахгүй мэдээлэхээр болсон байна. Тэр дундаа Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар зарсан, барилга орон сууц барьсан зэрэг асуудлыг хөндөн тавихаар болжээ. Тухайлбал, Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн эзэмшилд байсан газруудыг зарсан, тухайн газартаа барилга орон сууц барьсан асуудал багтжээ. Мөн төмөр зам руу тулгаж барьсан “Их наяд” худалдааны төв зэрэг томоохон газар олголтыг хийсэн албан тушаалтнуудын нэрсийг ил болгох аж. Ингэхдээ тухайн газар олгох үед ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах юм байна.

Ер нь Улаанбаатар хотын газар олголт ямар ч эмх цэгцгүй явж ирснийг олон нийт шүүмжилдэг. Автомашинтай бүү хэл явган зорчиход ч хэцүү болтол хотын төвдөө байшин барьж, хашаалсныг “Бетонон ой” гэж хүртэл шүүмжилдэг. Эхний ээлжид элдэв торон хашаануудыг ээлж дараалан буулгаж байсан бол ийнхүү зах замбараагүй байшин барилгууд болон хууль бусаар газар олгосон асуудлыг Засгийн газраас цэгцлэхээр болсон нь тун сайн хэрэг.

Улаанбаатар хотын иргэд зам дээрээ өдөржин түгжирч байгаагийн гол шалтгаан нь ч эмх замбараагүй газар олголт, байшин барилгууд мөн.

Харин энэ бүх асуудлыг нэг мөр шийдэж, цаашид нийслэлийн газар олголтыг эмхэнд нь оруулахаар ийнхүү Засгийн газраас шийдсэн байна.

Өглөөний сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа