04 сарын 19, Баасан

Ж.Сүхбаатар: Дүүжин тээврийн эхний шугамыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна

Нийслэл
1 жилийн өмнө
Ж.Сүхбаатар: Дүүжин тээврийн эхний шугамыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж буй ажлынхаа явцыг танилцууллаа. Түгжрэлийг сааруулах болон түгжрэл бууруулах зорилтот олон төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Сүүлийн үед "Сэлбэ сэргэлт" төслийн асуудлыг ярьж байна. Энэ нь Улаанбаатар хотын иргэд түгжрэлд саатаж байгаа зэрэг олон гацааг гаргах төсөл. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Сэлбэ сэргэлт" төслийг дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг эхэлсэн. Тухайлбал, 100 тэрбум орчим төгрөг нь боловсролын салбар, газар чөлөөлөлтөд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр явган хүний болон унадаг дугуйн зам, авто замын ажлыг эхлүүлсэн байсан. Гэвч энэ жил эдгээр ажлыг үргэлжлүүлэхэд төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүссэн байв. Өнөөдрийн хуралдаанаар дутагдаад буй 342.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Хөрөнгө шийдэгдсэнээр өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын үр дүнг үзнэ. 2024 онд түгжрэлийг 50 хувиар бууруулах зорилт тавиад байна.

Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа учраас тасалдахгүй байх боломж хангагдах юм. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлууд түгжрэлийг бууруулахад ач холбогдол өгөх тул эрчимжүүлэх даалгавар авлаа. Францтай тохирсон учраас дүүжин тээврийн ажлаа гүйцээнэ. 2024 оны зургадугаар сараас эхний шугамыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн эхний үе шатын ажлуудыг дуусгасан. Сургуулийн автобусыг нэмээд 400 гаруй автобус шинээр оруулж ирсэн байна. Парк шинэчлэлтийн хоёр дахь үе шатыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр ажил зохион байгуулж байгаа. Одоо нэмээд цахилгаан автобусны 87 хувийг ирэх есдүгээр сарын 1-нд оруулж ирнэ, эко автобусыг намар гэхэд оруулж ирж дуусахаар байна. Нийтийн тээврийн зарим дүрэм журмыг шинэчлэх шаардлага байгаа. Үүнийг сайд нартай хамтран ажиллаж Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөж байна. Ер нь нийтийн тээврийн салбар доод цэгтээ хүртэл унасныг өнгөрсөн өвөл харлаа. Ирэх жилийн өвөл энэ байдлыг давтахгүй байх үүднээс бид ажиллаж байгаа.

Мөн Зайсангийн уулзварт хийсэн зохицуулалт шиг өөрчлөлтүүдийг хотын төвийн замуудад хийнэ. Энэ ажлыг зун болж амралтын үе эхлэхтэй зэрэгцэн хийж намар гэхэд жигдрүүлсэн байна гэж тооцож байгаа. Зарим автозамын гэрлэн дохионы асалт, унтралтад тохируулга хийсэн. Хэрэв анзаарсан бол хэт удаан асдаг гэрлэн дохионд өөрчлөлт орсон байгаа" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ