05 сарын 31, Лхагва

Б.Гомбосүрэн: Туршилтын хугацаанд 37 түр тэмдэг байршуулж, алба хаагчид хөдөлгөөнийг хянана

Нийслэл
2 сарын өмнө
Б.Гомбосүрэн: Туршилтын хугацаанд 37 түр тэмдэг байршуулж, алба хаагчид хөдөлгөөнийг хянана

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулах туршилт хийх болсон тухай  холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Өнгөрсөн онд Механик, Тээврийн Сургууль(МТС) болон Гурвалжингийн гүүрний хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой гомдол мэдээлэл Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-нд нийт 127 ирсэн байна. Үүнд МТС-ийн хоёр талын хөдөлгөөнийг авахгүй байгаа тухай гомдол зонхилжээ.

Тиймээс Улаанбаатар хотын хөдөлгөөний хамгийн сүүлд сийрдэг уулзвар болох МТС-ийн уулзварыг өөрчлөх хэрэгцээ шаардлага бий болж тооцоо судалгааны үндсэн дээр туршилтын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаанд явуулах гэж байна гэдгийг ТЦА-наас онцлоод иргэд жолооч нарт дараах мэдээллийг хүргүүллээ.

ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэн “Энэ өөрчлөлттэй холбоотойгоор нийслэлийн Замын Хөгжлийн Газраас 37 түр тэмдэг байршуулна. Тиймээс жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо энэхүү тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтлахгүй бол нэлээд осол аваар гарах, андуурах нөхцөл байдал үүснэ.

Үүнтэй холбоотойгоор нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаагийн нэгж болон ТЦА-наас Алтай хотхон, МТС-ийн хөдөлгөөн зохион байгуулалтад нийтдээ дөрвөн цэгт найман алба хаагч хоёр автомашинтайгаар үүрэг гүйцэтгэнэ.

Гурвалжингийн гүүрний хөдөлгөөн зохион байгуулалтад хоёр цэгт дөрвөн албан хаагч нэг автомашинтайгаар тухайн орчны тэмдэгтийн хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж ажиллана” гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй