04 сарын 24, Лхагва

Ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солиулна

Барилга байгууламж
11 сарын өмнө
Ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солиулна

Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайдын яамны зөвлөх Владимир Папсуев, өргөх байгууламжийн дэлхийн стандартын шаардлага хангасан цахилгаан шатыг 30 груй улсад нийлүүлдэг тус улсын "Могилевлифтмаш" компанийн Экспорт хариуцсан захирал Михаил Логвинов нартай олон удаагийн уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солиулах хэлэлцээнд хүрчээ.

Эдгээр цахилгаан шатууд нь 1980-аад оны эхээр ашиглалтад орсон угсармал есөн давхар барилгуудын цахилгаан шат бөгөөд ашиглалтын хугацаа дуусаж, шаардлага хангахааргүй болсон. Гэвч үйл ажиллагааг нь зогсоовол оршин суугчид зорчих боломжгүй болох учраас "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-аас сар бүр техникийн үйлчилгээг, жил бүр техникийн магадлалыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас орон сууцны зориулалттай 5360 цахилгаан шат бүртгэлтэй байна.

Үүнээс 132 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ