09 сарын 28, Пүрэв

Нийслэлийн үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгоно

Нийслэл
4 сарын өмнө
Нийслэлийн үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгоно

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгож, иргэд, жуулчид чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж өнөөдөр БОАЖЯ-наас мэдээлэв.  

Нийслэлд “CU” сүлжээ дэлгүүрийн 300 салбар, “GS-25” сүлжээний 157 салбар нийтэд бие засах газраар үнэгүй үйлчилж байна. Автобусны эцсийн зургаан буудлын байгууламж, арван сити тойлетыг төр , хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтыг хариуцан хамтран ажиллах төсөл ирүүлэх урилга, зарыг олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Улаанбаатарт одоогоор бүртгэлтэй 24 ариун цэврийн байгууламж байгаагаас тогтмол үйл ажиллагаатай 19 нь ажиллаж байна.

Жорлон үндэсний чуулганы үр дүнд “Монголын Жорлонгийн ууган холбоо” ТББ байгуулагдаж Монгол орны цаг уур, хөрсний хэв шинжид тохирсон ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт техник, технологи хамтран боловсруулж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ онд Ногоон зээлийн хүүгийн татаас нэг тэрбум төгрөгийг Хаан, Хас, Төрийн банктай гэрээ байгуулж олгоно. 2022 онд “Гэр хорооллын нүхэн жорлон, Нэвчилтгүй нүхэн жорлон, бүх төрлийн био жорлон”, “Бага оврын ариун цэврийн байгууламж, Амины орон сууцны зориулалттай ахуйн бохир ус цэвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламж”-д нийт нэг тэрбум төгрөгийн зээлийн татаас  олгохоор болсон юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:198

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй