07 сарын 27, Бямба

Нийслэлийн төсөвт тодотгол хийнэ

Нийслэл
5 сарын өмнө
Нийслэлийн төсөвт тодотгол хийнэ

Төсвийн жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч нийслэлийн төсөвт тодотгол хийхээр хотын дарга Х.Нямбаатар төслөө өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Төсвийн тодотголд метроны төсөл санхүүжүүлэх болон 11 сургууль, цэцэрлэгийг нэмж барихаар тусгажээ. Өнөөдөр 13.00 цагт НИТХ төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна.

Тодруулбал, төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэггүй хотхон, дүүргүүдэд газар чөлөөлөлт хийж, улсын цэцэрлэг, сургууль барих юм байна. Тиймээс төсвийн тодотголоор 11 сургууль, цэцэрлэгийн санхүүжилт буюу 148 тэрбум төгрөг төсөвлөжээ. Сургууль, цэцэрлэггүй хотхонуудын газрыг шийдсэн учраас ийнхүү төсөвт санхүүжилтийг нь тавьж байгаа аж. 11 сургууль, цэцэрлэгийн ажлын хоёр нь их засвар. Их засварын ажлуудыг энэ онд хийж дуусгах бол шинээр байгуулах сургууль, цэцэрлэгийн ажлыг энэ онд эхлүүлж, 2025 онд дуусгана.

Үүнд Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны “Алтай” хотхон, мөн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Маршал таун”,  “Кинг тауэр” хотхон орчимд 960 хүүхдийн сургууль, Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг барихаар тус тус төлөвлөж буй. Мөн Баянгол дүүргийн 28 дугаар хорооны “Материал импекс”, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг тусгаад байна. Түүнчлэн 1989 оноос хойш засвар хийгээгүй 29 дүгээр тусгай сургуулийн дотуур байр болон сургуулийн барилгад 4.5 тэрбум төгрөгөөр их засвар хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан юм.  Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ