07 сарын 27, Бямба

Х.Нямбаатар: Автобусны чиглэлүүдийг шинэчлэхэд дата мэдээлэл зөрсөн асуудал гарсан

Нийслэл
5 сарын өмнө
Х.Нямбаатар: Автобусны чиглэлүүдийг шинэчлэхэд дата мэдээлэл зөрсөн асуудал гарсан

Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Хотын өмнөх даргын үед хийж байсан судалгаа, өгөгдлийг үндэслэн ажиллаж байгаа. Төрийн бодлого, ажлын залгамж халаа алдагдаагүй. Төрөөс мөнгө зарж хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн асуудал байхгүй.

Нийтийн тээврийн салбарын зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын цалинг нэмж байгаатай холбоотой. Жолооч нарын цалинг 1 саяас 3.5 сая болгож нэмэгдүүлэхгүй бол энэ салбарт ажиллах хүчин дутагдаж байна.

Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна.

Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэж өгнө. Ингэснээр тухайн иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой.

Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих юм. Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой юм.

Автобусны чиглэлүүдийг шинэчлэхэд дата мэдээлэл зөрсөн асуудал гарсан. Бид тухайн шинэчлэлийг хийхдээ “Улаанбаатар смарт карт”-д бүртгэгдсэн зорчилт хөдөлгөөний дата мэдээлэлд үндэслэж, тооцоо хийсэн. Гэвч карт уншигчид бүртгэгддэггүй зорчилт их байсан. Тиймээс энэ алдааг засаж, нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг ирэх жилээс 50 хүртэл хувиар бууруулах төлөвлөлт хийн ажиллаж байгаа юм.

Цаашид нийтийн тээврийн салбарыг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авдаггүй болгохыг зорьж байна" хэмээн НИТХ-ын хурлын үеэр мэдэгдсэн юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ