05 сарын 05, Ням

Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна

Нийслэл
1 сарын өмнө
Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна

2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлөлт гацсан зарим байршлыг "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-ийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажиллав.

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд 9.3 га газрын 140 нэгж талбар чөлөөлөхөөс 1.1 газрын 24 нэгж талбарыг 10 жилийн өмнө чөлөөлсөн. Өнгөрсөн хоёрдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон дээрх 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардуулсан. Харин өнөөдөр үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөх асуудлаар ням гарагт газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын өрхүүдтэй уулзан, урьдчилсан байдлаар судалгаа авчээ. Газар чөлөөлөх хэлэлцээрийг өнөөдрөөс эхлүүлнэ.

Газар чөлөөлөхдөө газрыг газраар, бэлэн мөнгөөр, орон сууцаар солих боломжтой. Дээрх 9.3 га газрыг бүрэн чөлөөлж, 1200 айлын орон сууц барихад шаардлагатай дэд бүтэц бүрэн шийдэгджээ.

Тус байршил дахь гэр хорооллыг орон сууцжуулах төслийг НОСК хариуцан хэрэгжүүлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ