04 сарын 26, Баасан

ЗЭЭЛТЭЙ ГИШҮҮД зээлийн хүүгээ ТӨЛӨХГҮЙ байх тогтоолын төсөл санаачилжээ

УИХ
3 жилийн өмнө
ЗЭЭЛТЭЙ ГИШҮҮД зээлийн хүүгээ ТӨЛӨХГҮЙ байх тогтоолын төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг болон нэр бүхий гишүүд Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төслийг /2021.01.08/-нд УИХ-ын даргад өргөн барилаа.

Уг тогтоол батлагдсанаар бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас  багагүйгээр хөнгөлөх, эх үүсвэрийг нь төрөөс гаргах, мөн нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны 12-р сарын 31 хүртэл хойшлуулах зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарна гэж тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд үзэж байгаа ажээ.

Гэвч үүний ард төсөл санаачлагчдын эрх ашиг нуугдаж байх вий гэсэн хардлага, болгоомжлолыг иргэд цахим орчинд илэрхийлээд байна.

УИХ-ын залуу гишүүд болох Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар “Вертекс майнинг партнерс” ХХК-тай эрх ашгаараа холбогддог тухай өмнө нь ч хэвлэлд гарч байсан. Энд дарж үзнэ үү.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын УИХ-ын гишүүнээр нэр дэвшихдээ гаргаж өгсөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээс харвал, тэрээр “Вертекс майнинг партнерс” ХХК-ийн 20 хувь, “Хера инвестмент” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна.

 viber_image_2021-01-10_13-11-51

Тэгвэл УИХ-ын гишүүн “Хера”-ийн гэх тодотголтой Хассуурийн Ганхуяг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ “Хера инженеринг” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 viber_image_2021-01-10_13-11-52

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувь эзэмшдэг “Вертекс майнинг партнерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Хассуурийн Хашчимэг гэх иргэн болохыг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс төвөггүй харж болно.

Хассуурийн Хашчимэг нь УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн хамаарал бүхий этгээд мөн бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын ашиг сонирхлын зөрчил ”Хера” болон “Вертекс майнинг партнерс” дээр давхцаж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь 2019 оны 5 сард Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад сонгуульд өрсөлдөх болсон тул хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Түүнийг Хөгжлийн банканд ажилласан богинохон хугацаандаа ашиг сонирхлын зөрчилтэй зээл гаргасан гэсэн хов жив тойрдоггүй ээ.

gankhuyag

Түүний нэг нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын “Вертекс майнинг партнерс” ХХК-д 34 тэрбум 566 сая төгрөгийн зээлийг сонгуулийн өмнөхөн гаргаж өгсөн явдал. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын эрх ашгийн хугарлын цэгийг “Вертекс майнинг партнерс” ХХК-д олгосон 34 тэрбум 566 сая төгрөгийн зээл гэж үзэж болно. Энд дарж үзнэ үү.

Хөгжлийн банк нь ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа батлан даалт гаргах, гадаад валют арилжаа, зээлтэй холбоотой төлбөр тооцоо хийх зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг.

viber_image_2021-01-10_13-11-53fgd

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэлээ сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, хэрэглэгчдээ мөнгөжүүлэхийн тулд “Өрх бүрт-нэг сая” санаачилга гаргахдаа “өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг хамруулахгүй” гэдгээ ил тод зарласан билээ.

Хэдийгээр эрхэм гишүүдийн санаачилсан тогтоолын төсөлд жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон иргэн, ААН-д банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг гэж дурдсан байгаа ч гишүүдийн Хөгжлийн банкнаас авсан зээл үүнд хамаарахгүй гэдгээ тодорхой зарлахыг ШААРДАЖ байна.  

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл9

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Шшшш. Тамын тогооны үлгэр мэт. Эд нар бас л иргэд л байх. Эд нарын зээлийг төлүүлэхгүй гээд өөрсдөө зээлээ төл л дөө тэгвэл
Хариулах
Заль
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Нийтээрээ зээлийн хүүгээ хүчингүй болгое гэсэн далбаан дор хууль бус юмаа нуух л гэж тэр
Хариулах
Нэр
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Энэ 3 пиздагаа бушуухан шонд дүүжилчхээд зээлээ төлөөд явцгаа. Угаасаа авсан л бол төлөх ёстой. Ха ха. Хошин гарууд аа. Зээлээ төлмөөргүй байна гэж хуцацгаана. Тэрийг нь ажил болгох гэхээр муухай хүмүүс байна гэнэ. Тамын тогоо.
Хариулах
ЖЖ
[172.69.45.140]
3 жилийн өмнө
Өвчинг мөнгө гэж харжээ энэ 3
Хариулах
Зочин
[172.69.252.134]
3 жилийн өмнө
Бизнесмэнүүд төрд гарсны түмэн гай. Ийм л юмнууд бид сонгожээ.
Хариулах
Туяа
[172.69.252.134]
3 жилийн өмнө
Зээлийн хүүг бууруулбал хэрэгтэй шүү мянга мянган бизнэсийн зээлтэй жижиг бизнэс эрхлэгчид байгаа шүү
Хариулах
зочин
[172.68.255.108]
3 жилийн өмнө
Банкныхны бүх булхайг мэддэг хүмүүс боломжтой л юм санаачлаа байлгүй дээ, юундаа бухимдаав, ямар нэг өөрчлөлт хэрэгтэй л байгаа биз дээ, Бидэнд шинэчлэл хэрэгтэй. Авсан 8 хувиа хэд болгож төлдөг билээ дээ,
Хариулах
Иргэн
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Зуд болохд ноход зоолж, зовлон ирэхэд лам нар таргална ! Наад хэд чинь хүн биш ноход ! Өвчин тахалаар далим хайгсад !!! Төрөөс зайлуул !
Хариулах
Зочин
[172.69.252.134]
3 жилийн өмнө
Арчаагүй төртэй байхаар Бизнесийнхэн гарч ирж өөрсдийнхөө дураар авирлаж байна
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ