04 сарын 20, Бямба

"Шилэн Цогоо" хуулиар хориглосон гэрээг сунгахыг завдвал УУХҮ сайд Г.Ёндонг огцруулах УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ өрнүүлнэ гэдгээ мэдэгдэв

Шилэн данс
3 жилийн өмнө
"Шилэн Цогоо" хуулиар хориглосон гэрээг сунгахыг завдвал УУХҮ сайд Г.Ёндонг огцруулах УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ өрнүүлнэ гэдгээ мэдэгдэв
"Шилэн данс"-ны хуулийн хэрэгжилтэд аудитаас гадна иргэний зүгээс хяналт тавих эрхийг хуулиар олгосон байдаг. Үүний дагуу "Шилэн Цогоо" буюу иргэн Д.Цогтгэрэл төрийн байгууллагуудын "Шилэн данс" -ыг хянаж, хууль хэрэгжүүлэх шаардлага тавьсаар ирсэн билээ. Тэгвэл энэ удаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTwco” компанийг дахин тендерт оруулах гэж байгааг буруушаажээ. Тиймээс "Шилэн Цогоо" хуулиар хориглосон гэрээг сунгах, сунгахыг завдах гэвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах улс төрийн тэмцэл өрнүүлнэ, тэмцлээ удирдан манлайлж оролцоно" гэдгээ цахим хуудсаараа мэдэгджээ.

Тэрээр урьд өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын таван саяас дээш төгрөгийн гүйлгээний хөтлөлт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тендергүйгээр төрөөс мөнгө гаргаж байсныг баримтаар дэлгэсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сайдад хууль бус үйлдлээ засах гурав хоногийн хугацаа өгч, хэрэв хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Энэ утгаараа тэрээр Г.Ёндон сайдад дахин сануулга өгч байгаа хэрэг. Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн байдал хүнд, үндэсний компаниуд бараг ажилгүй шахам сул зогсож байна. Тэгээд ч Монгол Улсад туршлага бүхий хөрс хуулалтын компани олон бий.

Нөхцөл байдал ийм байхад заавал гадны компани тендерт оролцуулах гээд байгаагийн цаана Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ямар нэгэн эрх ашиг нуугдаж байж ч болох юм.

"Тендерийн тухай хууль" болон бусад хууль тогтоомжид дурдахдаа ч "уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулах, хамтрах, гүйцэтгэх компаниудыг оролцуулах" ёстой. Хэрэв "дотоодын нөхцөлд боломжгүй бол гадны аж ахуйн нэгжийг тусгай шалгуураар оролцуулж болно" гэсэн заалт бий.

Хамгийн наад зах нь хөрс хуулалт болон уул уурхайн бусад чиглэлд ажиллах боломжтой үндэсний олон компани сул зогсож байхад гадны компани оруулах гэж байгаа нь энэхүү хуулийн заалтыг зөрчиж байна. Нөгөө талаар үндэсний гэсэн сэтгэл дутаж байгааг харуулсан хэрэг.

Дашрамд дурдахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу "Монголросцветмет" ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт олон нийтэд ил болсон. Тус баримтаас харахад тэрээр "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны есдүгээр сарын 04-ний өдөр хоёр хүүхдийн сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг "Монголросцветмет" ТӨҮГ-аас төлүүлсэн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм. Уг нь тэрээр "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байхдаа сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамж авдаг байсан гэхээр төрөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлэх шаардлагагүйг харуулна.

Энэ бүх мэдээллээс харахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд маань төрийн мөнгөнд гар дүрэх, албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой нэгэн бололтой.

3
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[162.158.166.35]
3 жилийн өмнө
TTGWCo-д дан монголчууд ажилладгийг мэддэггүй дэд сайд бнө.Тэгээд ч шилэн Цогоо өөрөө компаниа оруулаад ухаж гаргасан нүүрсийг хятадын тал авахгүй гэхэд л ойлгоно доо.Дан олборлох бус бас борлуулалт цаана нь явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ