04 сарын 20, Бямба

Д.Амарбаясгалан: Бид Хятадын Коммунист Нам ба Хятадтай нэгэн замаар замнаж, Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө ХИЧЭЭНГҮЙЛЭН ЗҮТГЭХЭД БЭЛЭН

Нам
3 жилийн өмнө
Д.Амарбаясгалан: Бид Хятадын Коммунист Нам ба Хятадтай нэгэн замаар замнаж, Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө ХИЧЭЭНГҮЙЛЭН ЗҮТГЭХЭД БЭЛЭН

МАН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ

10 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ НИЖГЭР БАЯР

гэж мэдэгдэж байв.

Энэ бол байрны урьдчилгааг 30 сая гэж тооцвол 3300 өрхийн ипотекийн зээлийн урьдчилгааг төрөөс дааж санхүүжүүлэх мөнгө. Төсвийн алдагдал 5 их наяд төгрөгт хүрч, 69 мянган ажлын байр өнгөрсөн нэг жилийн хугацаанд байхгүй болсон үед жаахан моральгүй л шийдвэр л дээ. Гээд МАН төрийн эрх барьж байгаа үедээ энэ зэргийн баяртаа зориулж, тэр зэргийн төсөв гаргалгүй яахав!

ЭЛЧИН САЙДЫН ЗОВЛОН

Гадаадад суугаа манай Элчин сайд нар энэ өдрүүдэд Гадаад яамны сайдынхаа өгсөн үүргийг биелүүлж чадаагүйдээ бажгадаж суугаа аж! Хятад, Хойд Солонгос, Лаос, Вьетнамд суугаа Элчин сайд нарыг эс тооцвол шүү дээ! Гадаад харилцааны яамыг МАН-ын Ажлын албаны дарга толгойлсны хэрэг юусан билээ?

Социализмын үед МАХН-ын ой, их хурлыг нижгэр тэмдэглэж, Америкийн Коммунист Нам, Угандагийн Коммунист Нам зэрэг орон бүхний коммунист намууд баярын цахилгаан явуулдаг байлаа. Гэтэл ХХI зуунд Азийн хэдэн коммунист улсаас бусад улсуудад коммунист нам нь байхгүй болсон тул Элчин сайд нар чардайж хөөцөлдөөд бүтсэнгүй. Швейцарьт суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн төвөөс өгсөн үүргийг хөөцөлдөөд бүтээж чадаагүй бололтой, твиттертээ бухимдлаа жиргэжээ. Швейцарийн Ардын Нам /Swiss People's Party/ МАН-тай адилхан нэртэй ч гэлээ Төв Азийн экс-коммунист намын ойд мэнд хүргэнэ гэвэл гонжийнжоо!

Уг нь Ё.Отгонбаяр хөөцөлдлөгөө сайтайсан бол Америкийн Коммунист Нам одоо ч байгаа л даа! Тэр ч байтугай МАН-тай адилхан 30-р их хурлаа хүртэл Чикагод хийгээд авсан АКН уламжлалаа бодоод баярын цахилгаан явуулах л байсан байх.

 1920 ОН УУ, 1921 ОН УУ?

Өнөөгийн МАН, өмнөх МАХН ч намаа 1921 оны 3-р сарын 1-нд байгуулсан гэж үзсээр ирсэн ба 2021 оны 3-р сарын 1-ны өдөр буюу өнөөдөр бол МАН байгуулагдсаны 100 жилийн ой хэмээн хөөрцөглөж буй. 

Гэтэл Ихэнх улс, нам түүхээ аль болох урагшлуулахыг хичээдэг байтал МАН хойшлуулахыг чармайдаг нь ямар учиртай болохыг социализмын үед ойлгож болох ч харин одоо үед ойлгоход эрүүл ухааны логик хэрэгтэй буй заа!

1921 ОНЫ 3 САРЫН 1-НД ЮУ БОЛСОН БЭ?

МАН-ын зааврын дагуу УИХ-ын тогтоолоор Засгийн газраас зохион байгуулж, орон даяар нижгэр тэмдэглэх 1921 оны 3-р сарын 1-ний өдөр ямар үйл явдал болсон бэ?

1920 онд барон Унгерн Монголд нэвтэрч, гамингуудыг хөөн, Нийслэл Хүрээг эзэлснээр Коминтерн Алс Дорнод дахь аюулгүй байдлаа хангах зорилгоор түүнийг яаралтай устгах шаардлага үүсчээ. Тиймээс Сюй Шүжэн-ий гамин цэргийг Монголоос хөөх тэмцэлд Коминтерныг туслахыг гуйж байсан МАН-ыг энэ зорилгодоо нийцүүлэн яаралтай өөрчилжээ.  

Чухам ийм зорилгоор МАН-ыг Зөвлөлтийн экспортын нам болгож өөрчлөхийн тулд 1921 оны 3-р сарын 1-нд Троицкосавск тосгонд Коминтерний Алс Дорнодын хэлтсээс зохион байгуулсан монгол, орос нийлсэн 17 хүн зөвлөгөөн хийжээ. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилж, 3-р сарын 2-нд оролцогсдын тоо 19 болж, 3-ны өдөр 26-д хүрсэн байна. Уг хурлаар .

Энэ өдөр МАН-аас “Түмэнд тунхаглах бичиг” гэдэг намын мөрийн хөтөлбөрөө зарлажээ:    

“Дундад Иргэн улсын хүний тоо маш олон, муж хязгаар, үндэс суртал нь хэд хэдэн буй учраа зүй нь мөн хэд хэдэн анги өөрөө нь эзэрхэн засах улс байгуулан, өөр хоорондоо гэрээ дүрэм тогтоож, тангарагийн Холбоот Дундад Улс болбаас зохих тул ” гэжээ.

1921 оны 3-р сарын 1-нд баталсан МАН-ын дээрх мөрийн хөтөлбөрийг орчин үеийн найруулгаар уншвал

Энэ нь орчин үеийн Хятадыг үндэслэгч Сүн Ятсен “Төр байгуулах стратеги” номондоо бичсэн Хятадын Холбоот Улсын тухай төсөөлөл юм. 1999 оны 5-р сарын 17-нд Тайвань-ы Ерөнхийлөгч Ли Дэнхуй Умард Хятад, Өмнөд Хятад, Төвд, Шинжаан, Тайвань, Монгол, Манжуур хэмээх 7 Холбооны Улс байгуулах саналаа зарласан нь хэсэгтээ л шуугиан дэгдээсэн дээ!

СҮН ЯТСЕН-Ы ҮНЭНЧ ШАВЬ НАР

Сүн Ятсен бол Хятадын үндсэрхэг үзэлтэн, орчин үеийн Хятадын үндэсний эцэг гэж шүтэгддэг нэгэн. Мөнөөх МАН-ын 100 жилийн ойн логон дээр дүрслэгдсэн 5 хөндлөн зураастай тугийг 1911 онд зохиосон гар шүү дээ! Хятадыг нэгтгэх, хөгжүүлэх тухай түүний үзэл санааг Хятад, Тайвань нэгэн адил баримталдаг. Гэтэл түүнийг үхсэнээс хойш 100 жилийн дараа хаа холын Монголд түүний үнэнч шавь нар тодорно гэж Сүн Ятсен өөрөө ч зүүдлээгүй байх.

Манай төрийн 3 өндөрлөгийн нэг, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар “” гэж нэгэнтээ мэдэгдсэн бөгөөд “ гэдэг нээлтээ хийжээ. Тэрээр Үндсэн хуулийн засаглалын зарчимд Сүн Ятсений онол орох ёстой гэдгийг онолын түвшинд нотолж, Стэнфордод “гэгээрснийхээ” дараа УИХ-ыг толгойлж, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг батлуулсан нь хувь заяаны шоглоом ажгуу.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын улс төрийн “хөшигний ар дахь эзэн” Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл(人类命运共同体) гэдэг Сүн Ятсен-ы бодож олсон томьёо нь БНХАУ-ын Үндсэн хуулийн оршил болон Хятадын Коммунист Намын дүрэмд байдаг заалт юм.

Саяхан Хятадад тэтгэлгээр сурахад тавигдах шаардлагын нэг нь МАН-ын гишүүн байх ёстой болсон байсан.  Бид тэгэхээр Хятадын Үндсэн хууль ба Хятадын Коммунист Намын дүрмийг Монгол Улсын Үндсэн хуультай хамт дагаж мөрдөх үүрэгтэй болсон ажээ!

ОЙ НЬ ДАВХЦСАН ХОЁР НАМ

ХКН-ын 100 жилийн ойг тохиолдуулж, сүүлийн 8 жилийн хугацаанд билээ. Гэвч

МАН нь Хятадын Коммунист Намын дүрэм, Хятадын Үндсэн хуулийн заалтыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгддэг мөртлөө ядуурал, авлигын эсрэг огт тэмцэхгүй байгаа нь логикийн хувьд ойлгомжгүй юм.

МАРКСЫН ЗӨГНӨЛ

Түүх дандаа давтагддаг, эхнийх нь эмгэнэл байдаг бол дараагийнх нь инээдэм байдаг гэж Карл Маркс 1852 онд дүгнэсэн байдаг.

Өнөөдөр бол МАН-ын 100 жилийн ой. МАН-ын гишүүд фэйсбүүк, твиттерт намынхаа 100 жилийн ойн логогоор гангараад эхэллээ. МАН 100 жилийн ойдоо зориулж, 5 хөндлөн зурааст далбаа хийлгэснээ логоныхоо голд байрлуулжээ. Гэтэл

1912 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Хятад нь Бүгд Найрамдах Улс буюу манайхны хэлж заншсанаар Дундад Иргэн Улс болж, Сүн Ятсен-ы санаачлагаар төрийн далбаагаа хятад, монгол, манж, төвд, уйгур 5 үндэстнийг бэлгэдэж, 5 хөндлөн зураастайгаар хийсэн байдаг.

2021 оны 3 дугаар сарын 1-нд гамин цэргийн далбааг МАН-ын далбаа болгож, Хятадад Холбооны Улс байдлаар нэгдэх тухай тунхаг бичгийг баталсны 100 жилийн ойг Эх орончдын өдөр гэж тэмдэглэх нь Марксын зөгнөсөнчлөн эмгэнэл, бас инээдэм бус уу?

Эх сурвалж: Мэдээ.мн 

0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ