04 сарын 20, Бямба

ШУУД: Шадар сайд С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танилцуулж байна

Засгийн газар
Шууд
3 жилийн өмнө
ШУУД: Шадар сайд С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танилцуулж байна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танилцуулж байна.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн. Загсийн газар, УОК-оос вакцинжуулалтыг 2 үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн. Төлөвлөгөөнийд дагуу эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг гурав дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна.

Орон нутгийн иргэдээ тав, зургаадугаар сард багтаан вакцинжуулахаар төлөвлөсөн. Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулах ажил дуусна. Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд 10 хоногт багтаан 1.5 сая хүнээ вакцинжуулсан туршлагатай. Шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц хангалттай байгаа.

Астразенека вакциныг онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, эмч сувилагч гээд нийт 15 мянга гаруй ажилтанд вакцин хийлээ. Ямар нэгэн сөрөг нөлөөлөл байгаа эсэхэд тандалт судалгаа хийх шаардлагатай байсан. Энэ хүрээнд вакцинд хамрагдсан нийт иргэдийн 40 гаруй хувь нь бусад вакцинуудыг хийхэд илэрдэг шинж тэмдэгүүд илэрсэн” гэлээ.

Эрэмбэлэх:
Шинэ нь эхэнд
Хуучин нь эхэнд
15 цаг 20 минут

2021.03.05

"Олон хүнтэй зэрэг харьцдаг худалдаа үйлчилгээний байгууллагын 40 гаруй мянган иргэдийг дархлаажуулалтад хамруулна"

Вакцины ноцтой сөрөг урвал гарахгүй байгаа учраас төлөвлөгөөний дагуу өргөн цар хүрээтэй вакцинжуулалтыг хийх шийдвэр гарсан. УОК ирэх долоо хоногоос эхлэн олон хүнтэй зэрэг харьцдаг худалдаа үйлчилгээний байгууллагын 40 гаруй мянган иргэдийг дархлаажуулалтад хамруулна. 

 

Нарантуул худалдааны төвөөр 160 гаруй мянган иргэд үйлчлүүлдэг. Иймд худалдааны байгууллагынхныг вакцинд хамруулахыг анхаарахгүй орхиж болохгүй. 1,000 гаруй нийтийн тээвийн 5,000-7,000 орчим жолоочийг вакцинд хамруулна. 

Гуравдугаар сарын сарын 15-наас:

  • Худалдааны салбар,
  • Нийтийн тээвэр,
  • Такси үйлчилгээ
  • Багш ажилчдыг вакцинд хамруулна.

Өнөөдөр УОК, Засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалтын өргөн хүрээний шийдвэрээ танилцуулж, эцсийн шийдвэр гарна” гэлээ.

Дунджаар сард 500 мянган хүнийг вакцинжуулах ажил эрчимжиж эхэллээ. Гол зорилго нь 2021 оны долоодугаар сар гэхэд эдийн засаг, иргэдийн амьдрал хэвийн горимд орох юм гэдгийг Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг хэлэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ