05 сарын 05, Ням

Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийн үйлчилгээ энэ сарын 10-аас эхэлнэ

Засгийн газар
3 жилийн өмнө
Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийн үйлчилгээ энэ сарын 10-аас эхэлнэ

Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөлөл хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Ажлын байрыг дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийг маргаашаас олгож эхэлнэ. Энэ зээлийн хүү жилийн 3 хувь. Хугацаа 3 жил. Нийт зээлийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сан хариуцна.       

Зээл олголтод Төв банк хяналт тавина. Мөн энэ зээлийг иргэд мөн авах боломжтой. Өмнөх зээлүүдэд ААН-үүд голдуу хамрагддаг байсан ул энэ удаад Нарантуул захад ажилладаг гэх мэт иргэд хамрагдах боломжтой. Гэхдээ хэрэглээний зээл олгохгүй. Иргэдэд олгох зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг байна. Энэ дүнг бид судалгаанд суурилан гаргав. Зээлийн хүүний зөрүүг төр хариуцна.         

ААН-үүд 500 хүртэл сая төгрөгийн зээл авна. Бизнес эрхлэгч иргэдэд энэ босгыг тавихгүй. Энэ бол төрөөс гаргасан шинэлэг үйлчилгээ гэж хэлж болно.

Банкууд энэ зээлийг олгох тул ямар нэг хий гарахгүй. Гэхдээ Энэ хяналтыг Монголбанк тавина.       

Эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулахад 2021 онд мөнгөний болон төсвийн бодлогын орон зай бидэнд бий. Зах зээлд мөнгө нийлүүлснээр инфляц өсөх вий гэж олон хүн болгоомжилж байна. Бид их сайн судалгаа хийсэн. Өнгөрсөн онд манай ДНБ-6 байв.

2020 оны жилийн эцсээр мөнгөний нийлүүлэлт 15 хувь байв. Төлбөрийн тэнцэл 700 орчим сая ам.доллараар эерэг гарсан нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн өндөр тоо. Гэхдээ үүнд бид баярлаж болохгүй. Гадагшаа урсдаг эрүүл мэнд, боловсроын төлбөр болон зардлууд зогссон. Мөн манай уул уурхайн салбар зогсонги байдалд орсон нь үүнд нөлөөлөв.       

2020 онд бид 69 мянган ажлын байр алдсан. Энэ хэвээр яваад байвал дахин 130 мянган ажлын байр эрсдэлд орох байсан тул энэ зээлийг олгож байна. Ер нь эдийн засгийг идэвхжүүлэх гурван арга зам бий. Зээл, төсөв, гадаадын шууд хөрөнгө орулалт.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бид удирдаж хянаж чадахгүй. Төсөв эдийн засгийн чадамжтай шууд холбоотой. Энэ нөхцөлд зээл олголт хамгийн зөв хувилбар гэж үзсэн. Улсын төсөв нийт 4.1 их наяд төгрөгийг 2020 оноос хойш ковидын эсрэг зарцууллаа. Цаашид нэмж төсөв ийм ачаалал үүрч чадахгүй.

Харин

Дээрх мэдээллийг өгсний дараа Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариулав:    

Зээл олголт 2020 онд өмнөх оноос 3 их наяд төгрөгөөр буурсан. Тэгэхээр зах зээлд зээлийн хомстол үүссэн. Зээл багадаагүй гэх нь буруу юм. Зориулалтын бусаар ашиглахыг банкууд хурдан илрүүлж чадна. Манай банкуудын цахим сүлжээ, хяналт ихээхэн сайжирсан.      

Энэ онд улсын төсөвт тодттгол хийх, эсэх талаар ярихад эрт байна. Ийм нөхцөл бүрдээгүй байна. Хоёрдугаар сарын байдлаар улсын төсвийн орлого хэвийн буюу батлагдсан хэмжээгээр байна.            

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2020 онд зээл олголт 6 хувиар буурч, 17 их наяд төгрөг болсон. Эдийн засагт санхүүжилт дутагдсан тул эдийн засаг 5.3 хувиар агшсан. Иймд зээл олголтыг өсгөх шаардлага үүссэн. Иймд 10 их наядын төлөвлөгөөг бид дэмжин ажиллаж байна. Банкууд бүх санхүүжилтээ хуучин зээлийн бүтцийг өөрчлөхөд зарцуулж болохгүй. Бид газар дээрх хяналт шалгалтыг хийнэ

Зэс, алт, нүүрсний үнэ тогтвортой байгаа ч үүнд 100 хувь найдаж болохгүй. Энэ

Зээл авах гэсэн ААН-үүд барьцаа хөрөнгөөр дутмаг байдаг. Ийм нөхцөлд зээлийн батлан даалтын санд хандана. Тус сан нэг ААН-д дээд тал нь 300 сая хүртэл төгрөгийн батлан даалтыг гаргана. Зээлийн батлан даалтын сангийн захирал н.Алтанчимэг “Бид гурвалсан гэрээ байгуулна. Тухайн ААН-ийн нэр дээрх хөрөнгө, тухайн ААН-ийн эзний хөрөнгийг банкууд үнэлдэг. Энэ үнэлгээ хүрэлцэхгүй бол НӨАТ төлөгч байхын сацуу ЖДҮ эрхлэгчдэд зээлийн батлан даалт олгоно. Иймд ЖДҮ эрхлэгч гэдгээ батлан, ЖДҮГ-аас тодорхойлолт авна” гэв. Банкууд манай сан руу хандана, иргэд өөрсдөө шууд хандахгүй гэсэн юм.

-Энэ зээлийн үр дүнг хэрхэн үнэлэх вэ?

-Энэ зээлийг олгосноор Ковидийн өмнөх эдийн засгийн нөхцөл байдалдаа эргэн очно гэж найдаж байна. Эс үйлдэхүй буюу юу ч хийхгүй байж болохгүй. Зээл олголтын явцыг долоо хоног бүр мэдээлнэ. Жилд энэ зээлд 70-80 тэрбум төгрөг олгоно.   

       

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ