05 сарын 21, Мягмар

Даваа гарагаас хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана

Засгийн газар
3 жилийн өмнө
Даваа гарагаас хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана

Даваа гарагаас (2021.03.15) хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийгдэж байгаа. Даваа гарагаас үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана.

Оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл замын болон иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хяналт тавина.

Шөнийн цагаар олноор цугларах, архидан согтуурахаас үүдэн гэмт хэрэг болон халдварын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна. Өдрийн цагаар ажил, амьдралаа амжуулна. 

ААН, үйлчилгээний байгууллагууд тодорхой тоо зааж, журам гаргаж өгсөөр байхад хүний тоо хэтрүүлж халдварын эрсдэл бий болгож байна. Зарим иргэн нэрээ нууж, хулгайн замаар хөдөө очин халдвар тарааж байна. Мөн халдварын эрсдэлтэй орчин нөхцөл байсаар байхад өөрсдийн хариуцлагагүйгээс бусдад халдвар тараах нөхцөл бүрдүүлж байгаа зэргээс үүдэн шөнийн хязгаарлалт тогтоож байгаа. ААН, хувь хүнийг хүндэтгэн нэр усыг зарлахгүй байгаа.

Цаашид ААН болон хувь хүн хэнэггүй, хариуцлагагүй байвал олон нийтэд нэрийг нь зарлана" гэв.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ