05 сарын 11, Бямба

ШУУД: ОБЕГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна

Засгийн газар
3 жилийн өмнө
ШУУД: ОБЕГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаа юм. 

Иймээс Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.

Эрэмбэлэх:
Шинэ нь эхэнд
Хуучин нь эхэнд
10 цаг 43 минут

2021.03.15

Аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт 5 хүн, Архангай аймагт 5 настай нэг хүүхэд НАС БАРЖЭЭ

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн:

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгийг хамарсан цасан болон шороон шуурга болж, зарим аймагт аюулт үзэгдэл, заримд нь гамшигт үзэгдэл боллоо. Салхины хурд 20-24  м/с, зарим үед 30-34 м/с хүрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон шороон шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг арав гаруй аймаг, 46 сумдад нийтдээ 548 хүн төөрчсураггүй алга болсон. Тус иргэдийг олохоор ОБЕГ-аас бүх хүч бие бүрэлдэхүүнээ дайчлан ажиллалаа.

Өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Мөн 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурсан. 20 байшингийн дээвэр хуурсан, орон нутагт 1200 мал шуурга урууджээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ОХУ-с баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С458 агаарын шугамын 216-р тулгуур багана унасан байгаа. Ингээд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад цахилгаан тасарсан. Түр холболт хийн дээрх гурван аймгийг цахилгаанаар ханган ажиллаж байна. Унасан байгаа баганыг босгох ажлыг "Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ТӨК-ийн инженер, текникийн ажилтнууд хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. 

Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир:

Дундговь аймагт 455 иргэн сураггүй алга болсноос 387 иргэнийг эсэн мэнд олсон. 68 иргэнийг эрэх хайх ажиллагаа үргэлжилж байна. Дээрх аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт 5 хүн, Архангай аймагт Өгийнуур суманд 5 настай нэг хүүхэд нас барсан гэсэн харамсалтай мэдээ бүртгэгджээ. 

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ