05 сарын 21, Мягмар

НОК, ДОК, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэр гаргажээ

Засгийн газар
3 жилийн өмнө
НОК, ДОК, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэр гаргажээ

Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар өчигдөр орой зөвлөлдлөө.  

 

Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж,  нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс,  Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргалаа.  

Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудлыг Шадар сайдад танилцуулав.

Тусгаарлалтад орсон иргэдийг онлайн хэлбэрээр олон төрлийн сургалт өгч хөгжүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйч тодорхой цагт цахим хэлбэрээр холбогдож зөвлөгөө өгч ярилцах боломжийг бүрдүүлэх, тусгаарлалтанд ороход нь халуун хэмжигч, амны хаалт өгөх, санал гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллах, эмчилгээний мэдээллээр байнга өгч халдварыг даван туулах арга хэмжээг авч ажиллахад анхаарч ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Шуурхай штабт очиж, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах,  ойлголтын зөрүү арилгах зорилгоор НОК, ХӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн удирдлагыг  байлцуулан, тэдний санал хүсэлтийг сонсон зөвлөлдөж дараах чиглэлийг өглөө.

УОК-оос гаргасан шийдвэр доод, дунд шатанд дутуу хэрэгжиж байгаа нь нэгдсэн ойлголтгүй, мэдээллээ солилцдоггүй байдлаас үүсэж байгааг Шадар сайд онцлов.

Иймээс дээрх байгууллагын удирдлагууд УОК-ын Шуурхай штабт төвлөрөн нэгдсэн зохион байгуулалтад орж,  нийслэл, дүүргийн хэмжээнд тулгарсан асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шинэчилсэн зохион байгуулалтыг Шадар сайд  танилцуулан хэрэгжүүлэхийг чиглэл болгов.

 

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ