05 сарын 19, Ням

Төрийн албаны бүтцийн бүрэн зураглалыг гаргана

Засгийн газар
3 жилийн өмнө
Төрийн албаны бүтцийн бүрэн зураглалыг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзан төрийн албаны  ангилал зэрэглэл, төрийн албаны хүний нөөцийн дүрэм стандартыг шинэчлэх, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах, улсын хэмжээнд төрийн албаны бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх, хүнд суртлыг багасгах, цахимжуулалтыг эрчимжүүлэх төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн албаны ямар ангилалд хамааруулах эсэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөмж, чиглэл өгсөн. 

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн албаны зөвлөл ажлын хэсэг шуурхай байгуулан, төлөвлөгөө гаргаж бүх түвшний холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудтай үе шаттай уулзалтууд хийж байна.

зам1

Ажлын эхний уулзалтаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон МИАТ, Стандарт хэмжилзүйн газрын удирдах ажилтнуудтай уулзаж, тус байгууллагуудад хэрэгжүүлж буй ажлын туршлагын талаар мэдээлэл авч, төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүхий олон улсын үйлчилгээний стандарт, дүрэм журам, хөтөлбөрийг солилцох, жишиг болгон хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаар ярилцлаа.

зам 2

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, удирдлагатай төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрүүдийн тоог нэгдсэн байдлаар гаргах, компаний засаглалыг сайжруулах чиглэлд хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулав.

Ийнхүү төрийн албаны бүтцийн бүрэн зураглал гаргах, чиг үүргийн шинжилгээ хийх, төрийн албаны чиг үүргийн хуваарилалт, давхардал, ангиллыг шинэчлэх, улмаар олон улсын болон дотоодын сайн жишиг, өөрийн орны онцлогт нийцсэн төрийн албаны үйл ажиллагааны нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулан, хэрэгжүүлж шинэтгэлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ