05 сарын 21, Мягмар

Удаа дараа дэглэм зөрчсөн ААН-үүдэд хариуцлага тооцож, нийтэд мэдээлэхийг үүрэгджээ

Засгийн газар
3 жилийн өмнө
Удаа дараа дэглэм зөрчсөн ААН-үүдэд хариуцлага тооцож, нийтэд мэдээлэхийг үүрэгджээ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ажиллахдаа илт хууль бус үйлдэл гаргаж, удаа дараа дэглэм зөрчсөн ААН-үүдэд хатуу хариуцлага тооцон, олон нийтэд мэдээлж байх үүрэг өглөө. 

Шадар сайдтай уулзах үеэр МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавируст халдварын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил, хяналт шалгалт болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийжээ. 

МХЕГ, НМХГ-ын бүх албан хаагч сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2019-2020 оны өвөл тасралтгүй хяналт шалгалт хийж, агаарын бохирдлын эсрэг тэмцсэн бөгөөд үргэлжлүүлэн коронавируст халдварын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байна. Дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш зөвхөн нийслэлд гэхэд МХЕГ, НМХГ-ын албан хаагчдын 80 хүртэл хувийг дайчлан, хязгаарлагдаагүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн өдөр тутмын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавин ажиллаж байгаа юм.Шадар сайд С.Амарсайхан, мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотыг агаарын бохирдлоос салгах, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэхтэй холбоотой ажлыг 2019 оны намраас эхлэн хоёр жил дараалан хийж, зохих түвшинд үр дүнтэй ажиллаж, цар тахлын амаргүй цаг үед ч ачааллыг хуваан үүрч буй цөөхөн байгууллагын нэг гэдгийг онцлов. Мөн төрийн хяналт шалгалтыг шат шатанд, хууль журмын хүрээнд, нугалаагүй, өндөр хариуцлагатай, хатуу зохион байгуулалттайгаар бүх шатанд, бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатайг хэллээ.

Уулзалтад 21 аймаг, хилийн боомтын Мэргэжлийн хяналтын газар, албадын 2200 албан хаагчид цахимаар холбогдсон бөгөөд Шадар сайд С.Амарсайхан Архангай, Булган, Хөвсгөл, Төв, Өмнөговь аймгийн МХГ-уудтай цахимаар шууд холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, тодруулсан юм. 

Тэрээр коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагын нийт албан хаагчдад дараах үүрэг чиглэлийг өглөө.

  • Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, халдвар хамгааллын нөхцөл байдалд тавих хяналт шалгалтыг чангатгах
  • Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, зөвлөн туслах
  • Илт хууль бус үйлдэл гаргасан, дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдээлэх, 
  • Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд экспортын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах
  • Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай, тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ. 
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ