05 сарын 16, Пүрэв

Ө.Шижир: Улс төрийн зорилгоор ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг яаравчлуулж байна

Ерөнхийлөгч
3 жилийн өмнө
Ө.Шижир: Улс төрийн зорилгоор ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг яаравчлуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон зөвлөхүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Сүүлийн үед олон нийтэд санаатайгаар худал мэдээлэл тараах байдал хэрээс хэтэрсэн гэж бидний зүгээс үзэж байна.

2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоогоос ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Д.Үүрцайх нарын гаргасан гомдол мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийн 2021 оны хоёрдугаар сарын 24-ний дотор тодруулах шаардлагатай байна гэдэг албан бичиг ирсэн. Энэ дагуу хоёрдугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч өөрийн биеэр цэц дээр очиж байр сууриа илэрхийлсэн. Энэ бол ҮХЦ-д нөлөөлөх гэсэн эсвэл санаатайгаар зохион байгуулалттай хийсэн үйл ажиллагаа биш. ҮХЦ-ийн гишүүнээс Ерөнхийлөгчийн байр суурийг тодруулах шаардлагатай гэсэн бичиг ирсний дагуу очсон.

Гэтэл үүнийг зохион байгуулалттайгаар илт мушгин гуйвуулж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, ҮХЦ-д дарамт шахалт үзүүлэх байдал ажиглагдах боллоо.

Өнгөрөгч Баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болсон. Үүнээс гарсан шийдвэрийг мөн л худал мэдээлэл болгон түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх байдал үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Цэцийн гишүүдийн хэнийг нь түрүүлж татах талаар хуулинд тодорхой заагаагүй байхад улс төрийн зорилгоор ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог нэн даруй чөлөөлөх асуудлыг яаравчлуулж байгааг та бүхэн харж байгаа байх.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан таван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, үүний гурав нь санал өгдөг юм байна. Хэвлэлээр гаргасан мэдээлэл, тухайн хураллаанд оролцсон гишүүний яриагаар иргэн н.Буяндэлгэрийн тавьсан асуудлыг зөв, зүйтэй гэж үзсэн, нэг гишүүн нь хурал дуусангуут гараад явчихсан гэдэг зүйл яригдаж байгаа нь ноцтой асуудал.

Ямар нэгэн нам, бүлэглэлийн нөлөөлөлд ҮХЦ-ийн гишүүн орох ёсгүй.

Бага суудлын хуралдааны дараа тухайн шийдвэр албажих ёстой. Гэтэл Бага суудлын хуралдаанд оролцсон ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоогийн асуудлыг УИХ-д авчирч, бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж байна. Өөрөөр хэлбэл, Бага суудлын хуралдааны шийдвэр албажаагүй байгаа дээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин маргаан үүсгэх үүрэг даалгаврыг тодорхой хүчнээс авсан гэж хардахуйц байдал үүсээд байна.

Тиймээс ҮХЦ ямар нэгэн нөлөөлөлд автахгүйгээр, хуулийн дагуу шийдвэрээ хурдан гаргаж, гарын үсэг зурахгүй байгаа гишүүнээ зуруулах ёстой.  

Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн тэтгэвэрт гарч байгаа учир сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл ганцхан гишүүн буюу Ш.Цогтоогийн асуудлыг УИХ-руу оруулж ирж байгаа нь ямар шалтгаантай вэ. Тиймээс УДШ дотроо ойлголцоод хоёр гишүүний асуудлыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй гэж үзэж байна.

 
4
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ