05 сарын 05, Ням

Б.Жавхлан: Зээл авах нөөц боломжтой ААН-үүд их байвал зээлийг үргэлжлүүлэх боломж, эх үүсвэрүүдийг судалж байна

Засгийн газар
3 жилийн өмнө
Б.Жавхлан: Зээл авах нөөц боломжтой ААН-үүд их байвал зээлийг үргэлжлүүлэх боломж, эх үүсвэрүүдийг судалж байна

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын зарим гишүүн хамтран Засгийн газрын шийдвэр болон 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Банкуудтай ерөнхий гэрээ байгуулснаас хойш ажлын 16 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд гурван төрлийн зээл олгож байгаа бөгөөд нийт 558.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зорьж буй гүйцэтгэл 5.6 хувьтай явж байна" гэв.

  • Ажлын байрыг дэмжих зээлийн тухайд 3 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг байна.

    Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн тухайд 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.

    Ипотекийн зээлийн хувьд 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.

Мөн 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2,554 НӨАТ төлөгч шинээр бүртгүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2-3 дахин өссөн үзүүлэлт.

Тодруулбал, 2019 оны эхний улиралд 860 НӨАТ төлөгч шинээр бүртгүүлж байсан бол 2020 оны эхний улиралд 1,065 НӨАТ төлөгч бүртгүүлж байжээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн хүлээлт өөдрөг байгаа болон зээлийн бүтээгдэхүүнүүдийн хүртээмжийг улам нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай байгааг илтгэж байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

Түүнчлэн тэрбээр "Гурван хувийн хүүтэй зээлийг төрийн зохион байгуулалтаар банкны эх үүсвэрээр олгож байгаагүй. Энэ нь олон иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг болж байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд гүйцэтгэл нь өндөр болно. Цаашид зээл авах нөөц боломжтой аж ахуйн нэгжүүд их байвал энэхүү зээлийг үргэлжлүүлэх боломж, эх үүсвэрүүдийг судалж байна" гэсэн юм.

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ