05 сарын 06, Даваа

ВИДЕО: Охинтойгоо уулзах эцсийн хүслээ гүйцээж чадаагүй эмэгтэйн үхэл ХООСОН зүйл болж хувирав уу, Шадар сайд аа!

Засгийн газар
3 жилийн өмнө
ВИДЕО: Охинтойгоо уулзах эцсийн хүслээ гүйцээж чадаагүй эмэгтэйн үхэл ХООСОН зүйл болж хувирав уу, Шадар сайд аа!

Охинтойгоо уулзах эцсийн хүслээ гүйцээж чадаагүй эмэгтэйн үхэл хоосон зүйл болж хувирав уу, Шадар сайд аа!

Шадар сайд С.Амарсайханы гэргий Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн тусгаарлалтын бүс рүү дур зоргоороо орж гардаг тухай мэдээлэл өчигдөр оройноос хүчтэй шүүмжлэл дагуулав. Энэ цаг үед эрх мэдэлтний эрх "хатан" онцгой дэглэм зөрчин ХӨСҮТ-өөр "хэсч", бохир завааныг нь гайхан дуу алдаж "Буцаж гарна" гэж эмч, эмнэлгийн ажилтнуудыг баахан чирэгдүүлж байгаа явдлын дэргэдүүр хэн ч зүгээр өнгөрч чадахгүй.

Ялангуяа энэ цаг үед. Энэ бусармаг явдлыг дэлгэн асуусан сэтгүүлчийн өөдөөс муухай харан асуудлыг булзааруулан ээрч мууран түгдчих С.Амарсайхан даргаас бүр ч тод хариуцлага нэхэх ёстой.

Гэтэл амьдралынхаа сүүлийн жилүүдийг хорт хавдартай тэмцэж өнгөрүүлсэн эх сүүлчийн удаа охин үрээ харах хүсэл тээн эх орноо зорьж ирээд ХӨСҮТ-ийн хүйтэн хананы дотор цурхирч уйлсаар хорвоогоос хальж байна.

Олон сар, жилээр ээжээ санан бэтгэрсэн тэр бяцхан охин эргэлтийн жижиг цонхоор эхийнхээ бүлээн гарыг ч атгах эрхгүй байсаар хагацлаа.

Гадны орноос ирсэн нэгэн залуу бүсгүй мөн л аавыгаа эцсийн замд нь үдэх эрхгүй байгаадаа багтарч лайв хийн уйлж суухыг бид саяхан харсан. Улаанбаатар хот руу орж эмнэлгийн тусламж авч чадалгүй тарчилсаар бурхан болсон иргэнийг ч санаж байна. Нэг, хоёр, гурваар тогтохгүй. Маш олон хүн сүүлчийн ганц хүслээ гүйцэлдүүлж чадалгүй хагацаж, амьдын тамд тарчилж байгаа. Онцгой дэглэм хэмээх хөшигний ардаас цухуйсан цөөхөн кэйсийг эргэн сөхөхөд ийм зүрх зүсэм байна.

Харин Эх, үрийн хагацлыг хараад эмгэнэл ч илэрхийлж чаддаггүй Шадар сайдын эрх хатан онцгой дэглэм зөрчин дураар авирлах нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

 
2
0
0
0
0
0
13

Сэтгэгдэл3

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин.
[162.158.165.68]
3 жилийн өмнө
Худлаа царайлсан юмнууд бүүр даварчихсан
Хариулах
Зочин
[172.69.252.142]
3 жилийн өмнө
10 настай охин ээжээ орж ирэхийг хүлээн харуулдсаар ээж нь охин луугаа орох ямарч боломжгүй байсаар байгаад хөөрхий охин өнгөрсөн ядаж ээж нь хажууд нь байсан бол сэтгэл нь ямар амар хөнгөн байх байсан болдоо.дэндүү өрөвдмөөр.
Хариулах
Болдбаатар
[172.69.45.140]
3 жилийн өмнө
Ардад хатуугаас хатуу хахир дээрэлхүү хандаж, авилгалч, дээрэмчин дарга нэртнүүдэд зөөлөн гудас болтолоо ялзарсан улс болжээ !
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ