05 сарын 19, Ням

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагчдыг машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болох ч хүчээр хийж болохгүй. Зарим нь ХӨӨРХИЙ гэр хороололд байгаа

Засгийн газар
3 жилийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагчдыг машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болох ч хүчээр хийж болохгүй. Зарим нь ХӨӨРХИЙ гэр хороололд байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд зарим үүрэг даалгавар өгч, тус салбарын шинэчлэлтэй холбоотой санал дэвшүүлэв.

 

Тэрбээр “Иргэд нийтийн тээвэрт итгэдэг болж байж энэ олон машины хэрэглээ багасна.

Сангийн яам нийт төрийн албан хаагчдын хэд нь машинаар явж байна вэ гэдгийг нарийвчилсан тооцоо гаргамаар байна. Приусээр ирж байна уу, дарга нар нь Ланд 200-гаар ирж байна уу гэдгийг машиных нь маркаар нь гаргамаар байна. Унаж ирсэн машинаа яг хаана тавьж байна вэ. Жишээ нь, Төрийн оронд ажилладаг албан хаагчид, хотын төвд байрладаг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газрынхан хаана машинаа тавьж байна. Улаанбаатар хотын төвд байгаа тэр олон өндөр байшинд байгаа хүмүүс машинаа хаана тавьж байна вэ.

Бид хувийн хэвшлийнхэн дээр шууд зохицуулалт хийх төвөгтэй байж болно. Зохицуулалт хийж болох зүйл бол төрийн байгууллага. Ихэнх төрийн байгууллага хотын төвийн нэгдүгээр бүсэд байгаа. Тэнд ажилладаг хүмүүс том том машин унаж ирээд хотын төвд тавьчихдаг.

Төрийн хэдэн албан хаагч хэдэн машин унаж байна вэ гэдэг сонин асуудал шүү.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын таталт хийдэг системийг нэвтрүүлэх оролдлого хийж болно. Машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно. Гэхдээ мэдээж үүнийг хүчээр хийж болохгүй. Зарим нь хөөрхий гэр хороололд байгаа.

Машинаа зогсоолд байрлуулах гээд хугацаа, зардал гаргаж байхаар автобус ирээд авчихдаг болбол төрийн албан хаагчдад илүү хялбар байхыг үгүйсгэхгүй. Ингэснээр хамт олны сайхан уур амьсгал бүрдэж ч болох юм. Иймэрхүү шийдлүүдийг цогцоор нь хараад бага багаар шийдээд явчихдаг баймаар байна.

Бүх машины бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Буруу талдаа жолооны хүрдтэй хэдэн машин байна, хэдэн Приус байна гэхчлэн тодорхой болгох шаардлагатай" гэв. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ