04 сарын 26, Баасан

Б.Цогтгэрэл: "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан"-ийн шилэн данс нь маш БҮРХЭГ, ойлгомжгүй байгаа тул АТГ-т шалгуулах нь зүйтэй

Шилэн данс
3 жилийн өмнө
Б.Цогтгэрэл: "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан"-ийн шилэн данс нь маш БҮРХЭГ, ойлгомжгүй байгаа тул АТГ-т шалгуулах нь зүйтэй

Б.Цогтгэрэл буюу олон нийтэд “Шилэн Цогоо” гэдгээрээ танил болсон тэрээр ээлжит хяналт, шалгалтаа хийжээ.

Тэрбээр, "iT компаниуд "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан"-д 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүл гэх бичиг надруу явууллаа.

Уг нь бол томоохон үүрэн телефоны операторууд, интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын цэвэр ашгийн 3% иар санхүүждэг санагдаад байх юм. Олон жилийн өмнөөс мэднээ энэ санг.

ХХЗХ-ны зардалд уг мөнгө зориулагддаг. Тийм ч учраас ХХЗХ цалин мөнгө сайтай гэдэг.

Хэт богино долионы станцуудын хяналт хийлгэдэг байсан учраас би энэ сангийн тухай ойлголт тодорхой хэмжээнд бий.

Гэтэл Шилэн дансыг нь хараад хэдэн сэтгэгдэл төрлөө. Та бүхэн өөрсдийн өнцөгөөс хүлээн аваарай.

  1. 2020 онд 3,9 тэрбум төгрөг уг санд төвлөрсөн бололтой. Бололтой гэдэг нь Сангийн яамны баталсан Нягтлан бодох бүртгэлийн тайлан гаргадаг стандарт маягтаас өөр маягтаар тайлангаа бичсэн байх тул би сайн ойлгосонгүй.
  2. Уг сан нь 1 ажилтантай 10 гэрээт ажилтантай бололтой.
  3. Шилэн дансны хөтлөлт хийж байгаа нь сайшаалтай боловч гүйлгээний утга нь "гэрээний төлбөр" гэж ихэвчлэн байх бөгөөд энэ нь Шилэн дансны тухай хуулийн гүйлгээний утгыг тодорхой бичих заалтыг зөрчиж байна. Мөн гэрээ, төлбөрийн даалгавар зэргийг сканнердаж PDF болгон оруулах ёстой журмын заалтыг зөрчсөн байна.
  4. Засгийн газрын тусгай сангуудад хяналт тавьдаг Аудитын дүгнэлтийг харах ёстой. Надад бол уг Шилэн данс нь маш бүрхэг бөгөөд оны эцсийн тайлан ойлгомжгүй байгаа тул уг санд мөнгө төвлөрүүлэх үүргээс татгалзаж АТГ-т шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
  5. ХХМТГ-ын албан бланкаар Сангийн дарга нь албан тоот явуулсан нь мөн эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд индексийг нь шалгуулах нь зүйтэй юм. Тэгээд яахаараа ч Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газарт биш ХХМТГ-т тайлангаа явуулах ёстой байдаг юм.

Авах дуртай юм бол Сангийн яамнаасаа л авна биз.

Хэрэв та уг санд мөнгө байршуулах үүрэг хүлээж байгаа бол эхлээд сайтар нягтал, өмнөх жилүүдийн тайланг нь нэхэж ав, зарцуулалтын төлбөрийн баримтуудыг нэг бүрчлэн үзэхийг зөвлөж байна.

Эдний албан бичиг, Шилэн данс 2-ыг хараад төрийн ажлын ямар ч ойлголтгүй Засгийн газрын тухай ойлголт, түүний шийдвэрийг огт мэддэггүй хүмүүсийн бөөгнөрөл шиг санагдлаа" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

167613432_2921072861544135_4911133003051175917_n167285116_2921073124877442_348640124303751147_n

 

 
 
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ