04 сарын 24, Лхагва

Н.Алтанхуяг: С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн л хүүхэд

УИХ
3 жилийн өмнө
Н.Алтанхуяг: С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн л хүүхэд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж хүлээн авахгүй байхаар шийдлээ.

Хоригтой холбоотойгоор АН, МАН, бие даагч гэсэн талуудад хуваагдаж нэлээд ширүүн маргалдлаа.

Хэлэлцэж буй асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, холбоогүй гэх маргаан бүр ширүүсэж, хувь хүн уруу дайрсан маргаан ч өрнөөд амжив.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болно гээд байсан. Үүнээс хойш дайрч доромжлох, хүчээр шийдэх асуудал гаарч байна. Та нар одоо боль. Бүх юмыг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Одоо бүр Цэцийн гишүүн уруу дайрч эхэллээ. С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн л хүүхэд. Хүн өөрчлөгддөг гэж бодсон өөрчлөгдөөгүй л байгаа юм байна. Ганц нэг хүний томилгоог нь хүртэл дээрэмдэж авах гээд байх юм. Хуулийн дагуу хийж байна л гээд байх юм. ингэж хуулийн дагуу хийдэг юм уу С.Бямбацогт оо. Энэ Монгол Улс болохоос биш Монгол Ардын Намын Улс биш шүү” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “За, баярлалаа. Тэгэхээр яах вэ. Би 2012-2014 онд МАН-ын бүлгийн дарга байсан. Надад өширхдөг юм шиг байгаа юм. Хоёулаа улсынхаа төлөө ажиллая аа. Хамтарч ажиллая. Яасан их өширхдөг юм бэ. Одоо болно. Та бас настай хүн шүү дээ. Би хуулиа бариад л ажиллаад байдаг юм. Би танд тайлбарлаагүй, ард түмэндээ тайлбарлаж байна. Тантай яриагүй байна. Ганц Н.Алтанхуяг хамар доороо хагархайтай юм биш, надад ч бас байдаг. Хуулийн дагуу ирсэн бичгийн дагуу хууль журмаараа хэлэлцээд явж байна. Хууль ярихгүй улс төржиж болохгүй. Бид тангараг өргөсөн. Хаа хамаагүй юм ярьж болохгүй. Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон. Ард түмэн хайртай гэж боддог юм шиг байгаа юм. Шоучин, улс төрждөг хүн шүү дээ. Хууль судалж, хуулиар сурчихаад надтай ярь. Бүх юмыг заана, ухаантай гэж бодсон. Хэлсэн зүйлд чинь хариу барина шүү. Тийм мундаг ухаантай байсан юм бол Ерөнхий сайд байхдаа яагаад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн юм. Х.Баттулгыг дагаж явж хамаг юм аа цайруулчихаад одоо нэг л их ариухан амьтан” хэмээн маргаан хурцдаж, УИХ-ын дарга дэг сахиулахаар хэдэнтээ алх цохив.

 
0
0
0
1
0
1
1

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочмн
[162.158.165.40]
3 жилийн өмнө
Бямбацогт тэнэгийн ярьж байгааг чаавоос
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ