05 сарын 18, Мягмар

Тасрах шахсан “ААЛЗНЫ ТОР” Амрагуудын маргаан

Бусад
26 өдрийн өмнө
Тасрах шахсан “ААЛЗНЫ ТОР” Амрагуудын маргаан
Тасрах шахсан “Аалзны тор” Амрагуудын маргаан
 
Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”-ийн харилцаа уйтгар төрүүлэх завгүй өнгөрсөн хугацаанд болж буй үйл явдал харуулсаар...
 
2018 оны нэгдүгээр сард, “Туркойз Хилл” Ресурс (TRQ)-т Монгол Улсын Засгийн газраас 155 сая ам.долларын татварын нэхэмжлэл тавьсан ба дараахан нь SOMO-ийн (Нидерландад төвтэй Үндэстэн дамнасан уул уурхайн корпорацуудыг судлах төв) “Уул уурхайн татвар” хэмээх тайланд TRQ-ийн (Оюу толгой “Туркойз хиллс” нэрээр биржид бүртгүүлсэн) татвараас зайлсхийх тогтолцоог илчлэн нийтэд танилцуулав.
 
Тэдний үзэж байгаагаар Монголын Засгийн газар 155 сая биш 252 сая ам.доллар нэхэмжлэх эрхтэй. Гэвч манай ЗГ тус байгууллагын зөвлөгөөг үл тоон, нүдээ аниж, чихээ тагласаар...
 
2018 оны хоёрдугаар сарын 1-нд TRQ-ийн хоёр дахь том хувьцаа (11%) эзэмшигч “Sailing Stone Capital”-аас “Рио Тинто” компани TRQ-ийн менежментийн хараат бус байдалд нөлөөлсөн хэмээн компанийн засаглалыг илүү ил тод болгохыг шаардсан захидал хүргүүлэв. Асуудлыг Монгол Улсын Татварын албатай шийдвэрлэх боломжгүйд хүрсэн тул TRQ нь Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгэж болзошгүйгээ мэдэгдэв.
 
Гуравдугаар сарын 15-ны өдөр "Оюу Толгой" ХХК нь "Маргаан үүсгэх мэдэгдэл" гэгчийг Засгийн газарт явуулаад 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх уг хэргийг түдгэлзүүлэв. Үүнтэй зэрэгцэн гуравдугаар сард АТГ "Оюу Толгой" ХХК-д мэдээлэл авах хүсэлт гаргав. Долоо хоногийн дараа Швейцарын холбооны шүүхийн шийдвэрээр
 
Дөрөвдүгээр сарын эхээр С.Баярцогтыг, дараа нь мөн хоёр Ерөнхий сайдыг 2009 оны “Оюу Толгой”-н ХОГ, 2015 оны Оюутолгойн далд уурхайн оруулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг (Дубайн гэрээ) байгуулахад албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр Монголын АТГ-аас баривчлав. С.Баярцогтыг 6-р сард шоронгоос сулласан боловч 2019 оны нэгдүгээр сард дахин хорьж, санхүүгийн барьцаа төлсний дараа батлан даалтад гаргав.
 
 
10-р сард TRQ нь "хөрсний хүнд нөхцөл байдал"-аас болж гүний уурхайн үйлдвэрлэл эхлэхийг 2021 оны I улирлаас бүр III улирал хүртэл дахин хойшлуулсныг мэдэгдэв. “Рио Тинто” 2019 оны долоодугаар сард “Оюу Толгой”-н далд уурхайн барилгын ажил 16-30 сараар хойшлогдож байгаа нь ОТ-н хувийн болон төрийн өмчлөгч нарт 1.9 тэрбум ам. долларын нэмэлт зардал болж тусна гэж сүрдүүлэв. Энэ үеийг хүртэл Монголын ЗГ-ын Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж дөнгөж 4% байснаа замхран алга болж, огт ногдол ашиг авахгүй болжээ.
 
Оюу Толгой” төслийн хүлээлтийг хангаагүй, зардал хэтрүүлсэн ажиллагааг шалгасан Монголын парламентын ажлын хэсэг нь Монгол улсад тусах өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Оюу Толгойн гэрээнүүдэд” өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж дүгнэв. Улмаар,
 
Гэвч тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж гарснаар “Оюу толгой”-г Монголчуудын мэдлээс бүрэн салгаж эрхшээх санаархал нь тасалдав.
 
Ингээд 2018 оны 11 дүгээр сард Монголын Захиргааны хэргийн шүүх 2015 оны Дубайн гэрээг зохих журмын дагуу хийгдээгүй гэсэн шийд гаргасан боловч өмнө нь байгуулсан гэрээнүүдэд суусан арбитрын заалтууд нь энэ шийдвэрийн дагуу зохих арга хэмжээг авахад хүндрэл учруулав.
 
Гэтэл...
 
Риогийн тарьсан будлиан
 
Манай Засгийн газар “Дубайн гэрээ”-ний улмаас “Рио Тинто”-г яаж ч чадахгүй болчхоод байв. Эцсийн арга Лондоны арбитрт хандахад хориг саадтай тулаад байсныг “Рио Тинто” өөрөө нээгээд өгчихжээ. 2020 оны II сарын 22-ны орчим “Рио Тинто” сүрдүүлж байсныхаа дагуу Лондоны арбитрт өөрсдөө хандав. Ингээд асуудал хурцадлаа.
 
Монгол Улсын Засгийн газраас Лондоны арбитрт нэг сарын дотор нэхэмжлэлийн хариу тайлан хүргүүлэх ёстой бөгөөд хэрэв тэгэхгүй бол арбитрын компаниа өөрөө сонгох эрхгүй болох байжээ. Гэтэл
Ер нь “тавдугаар цуваа” заавал ч үгүй ил хашхичиж, өөрийгөө илчилдэггүй билээ, эс үйлдэл илүү хорлонтой! Ингээд 3 дугаар сарын 22-ны бүтэн сайнд Засгийн газрыг ээлжит бусаар яаралтай хуралдуулж өнөө тайланг ЗГХЭГ-аас нь ам мөлтөс өгч амжжээ.
 
Үүний дараа Хүк юу ч дуугарч чадаагүй байна. Харин  Ингээд ЗГ унах зөрчил эхлэв.
 
Үүний шалтгаан юу байв? Тайланд байв уу? Үгүй юм. Манай Засгийн газар “Рио Тинто”-гоос 155 сая ам.долларын татвар л нэхсэн. “Рио Тинто” өгөхгүй гэсэн. Тэгээд арбитрт хандсан. Монголын тал “Рио Тинто” Лондоны арбитрт хандана гэж сүрдүүлсний дараа сөрөг нэхэмжлэл гаргах тактик барьж, бэлтгэж байжээ.
 
“Рио Тинто” арбитрт гэнэт хандсан тул манай тал Оюу толгойн ХОГ-нд заасан “Гэрээг байгуулахад авилга нөлөөлсөн бол гэрээг цуцлах” заалтыг барьж авчээ.
 
Үүнд л Сү.Батболд галзуурахаа шахсан хэрэг. Учир нь Лондоны арбитр сөрөг нэхэмжлэл гаргахын тулд Нью-Йоркийн шүүхээр шалгаж байсан Сү.Батболд МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэт үйлдвэрээс 240 сая ам.долларыг луйвардсан” хэрэг ба үүнтэй холбоотой
 
Ингээд Нью-Йорк дахь 240 саяын хэрэг дээр “Рио Тинто”-гоос авах 155 сая ам.долларын татварын хэрэг нэмэгджээ. Нийтдээ 395 сая ам.долларыг зөвхөн Сү.Батболдоос болж алдахдаа тулав.
 
Сү.Батболдын сандарсан учир нь тэрээр Тайландын “Пукет” аралд Р.Фрийдландын барьсан “Малайвана” хотхонд тус бүр 5 сая ам.долларын хоёр сингл хаус, 1,8 сая ам.долларын гурван орон сууц авсан нь Нью-Йоркийн шүүхийн баримтад бүртгэгдэж, царцаагаад байжээ.
Нью-Йоркийн шүүхээс Сү.Батболдын эзэмшлийн нийтдээ 63 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгийг царцаагаад байсан ба цаашид ч шалгаж байсан юм. Сү.Батболд Нью-Йорк, Хонконг, Лондон гэх мэт дэлхий дахинаа байрласан бусад бүх хөрөнгөнөөсөө илүүтэй үүнд л санаа зовж байсан билээ.
 
Эдгээр баримт нь Хэрэв “Рио Тинто” арбитрт ялагдвал 155 биш 252 сая ам.доллар төлөхдөө тулж болзошгүйг ОУ-ын байгууллагууд тооцжээ.
 
Сү.Батболдын зэсийн наймааны товч түүх
 
“Аалзны тор” нийтлэл Монголын улс төрийн үйл явцад маш хүчтэй нөлөө үзүүлсэн билээ. Одоо хүмүүс бараг мартаад байгаа тэр нийтлэлийн санаа нь Н.Энхбаяр хэрхэн Монголын зэсийн экспортод хяналт тавьж, өөрийн хаанчлалыг эхлүүлсэн тухай байсан юм.
 
Товч агуулга нь
 
Сү.Батболд коммунизмын үеийн гадаад худалдааны байгууллагад ажиллаж байснаа ашиглан “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгтэй тохирч зэсийн баяжмалын гадаад худалдаанд монополь эрхтэй болоод байжээ. Тэрээр яг өнөөгийн системээр ажиллаж байсан ба
“Марк рич”-ийг үүсгэн байгуулагч нь АНУ-д 23 сая ам.долларын татвараас зугатсан хэргээр ял авч, Щвейцарьт орогноод уг компанийг байгуулсан байжээ. Энэ бол одоогийн “Глинкор” юм.
 
Н.Энхбаяр О.Чулуунбатыг Монгол банкны Ерөнхийлөгчөөр томилоод Сү.Батболдын монополийг булааж авах даалгавар өгчээ. Ингээд “Марк рич”-ийг дурдсан шалтгаанаар өөрчилж, “Жеральд Металлз” хэмээх компанийг оруулжээ.
 
Сү.Батболд бууж өгч, ноолуурын худалдаагаар дагнах болов. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт энэ ажлаа буцааж авахаар тангарагласан мэт. Ингээд Учир нь ХХБ Монголын гадаад худалдааны гүйлгээний ихэнхийг өөртөө төвлөрүүлээд байсан билээ.
 
Яг энэ үед тус банкны захиалгаар “Аалзны тор” өгүүлэл гарсан юм. Н.Энхбаярын улстөрийн нэр хүндэд халтай гэсэн шалтгаар О.Чулуунбат хуримтлалыг өөрийн нэр дээр бүртгүүлж, бүх хэлэлцээрийг хийж байснаа Н.Энхбаярын улстөрийн ирээдүй бүүдиймэгц хаяж, бүр мөнгийг өөртөө авчээ. Ингээд
Харин үүнийг Сү.Батболд сэм хийж байжээ. Тэрээр тэр үеийн  Энэ маневраар УИХ-ын гишүүн болмогцоо Н.Энхбаярт тал засчЗГ-т нь ороод улмаар гадаад харилцаа, гадаад худалдааг мэдэлдээ авчээ. Гэвч энэ хангалтгүй байв.
 
Тиймээс Н.Энхбаярыг бүрмөсөн унагахын тулд нам дотроо С.Баяр ба АН-ын Ц.Элбэгдоржтой нийлж Ерөнхийлөгчийн сонгуульд унагаад намаасаа шахан гаргаж өсөө авчээ. Үүнд нь Н.Багабандийн бүлэглэл хамжсан байна.
 
Улмаар энэ тохироогоор
 
Харин 2010 оны намар Энэ МАН хэмээх нэр бол намд Сү.Батболдын эрин үе эхэлснийг тунхагласан юм.
 
Гэвч тэд 2012 оны сонгуульд ялагдсанаар Сү.Батболд намын даргын суудлаа “дундын” Ө.Энхтүвшинд өгсөн ба М.Энхболд тэргүүтэй хотын бүлэглэл түүнийг унагав.
 
Гэвч нам доторх фракцуудаа дарахын төлөө ажилласаар байсан ба “
 
Гэтэл тэдгээр баримт нь “Оюутолгой”-н гэрээг эсэргүүцэгчдэд задарч, тэд нийтэд ил болгожээ. Уг нь түүгээр барьцаа хийх байсан юм. Ингээд С.Баяр-Н.Багабандийн фракцын нөлөө муудав. С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулмагцаа Ерөнхий сайдын ажлаа хэний ч таамаглаагүй, үлбэгэр дорой харагдах Сү.Батболдод өгсөн нь ийм учиртай.
 
Ингэснээр 
 
Ерөнхий сайд болмогцоо хүслээ гүйцээж эрх мэдлээрээ дамжуулан “Эрдэнэт”-ийн баяжмалын экспортыг хяналтдаа авч сонгууль хүртэлх богино хугацаанд 240 сая ам.долларын ашиг хийж чадсан байна. Энэ хүртэл тэр 20 шахам жил маш шаргуу ажилласан юм. Гэхдээ тэр алдаа гаргаж Н.Энхбаярт МАХН гэдэг нэрийг алдсанаас ялагдаж, илүү их мөнгө хийх боломжоо алджээ.
 
 
Энэ үед Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Х.Баттулга МАН дахь сул дорой, амь дүйж яван У.Хүрэлсүхийг дэмжиж Ерөнхий сайд болгоод бүрэн засаглана гэж тооцжээ. Ингээд
Сү.Батболд, У.Хүрэлүх нар дотоод дайснаа яргалж, С.Баяр (Багабандийн), Ж.Эрдэнэбат (Хотын), Н.Номтойбаяр (хунтайжийн) нарын сөргөлдөгч фракцынхаа шоронд хийв.
 
Нөгөө талаас Учир нь энэ үед Сү.Батболд маш “даруухан” албан тушаал хашдаг байсан нь УИХ-ын “Тусгай хяналтын дэд хороо”-ны дарга байв. Тус хороонд Монголын бүхий л хэрэг мөрдөх, шалгах ажлын төсөв хянагддаг бөгөөд төсвөө дагаад бүхий л хэргүүдийн явц мэдээлэгддэг юм.
 
 
Сү.Батболд Засгийн эрхийг барьж, харин У.Хүрэлсүх “тен” залгасан өрөөндөө гитар тоглож, хөлчүүрч, хөлдүүрч суув. МАН-ын сөрөг хүчнүүд эхлээд У.Хүрэлсүхийг үзэн ядаж байснаа худалдагдаж “учрыг ойлгоод” чимээгүй болцгоожээ.
 
У.Хүрэлсүх
 
Түүнд тухайн үедээ хамгийн үнэтэй, өөрийн барьж байсан хороололд байр бэлэглэжээ. Н.Багабандид ч бэлэглэсэн л дээ...
 
Тэр үеэс У.Хүрэлсүхийг өөрийн уяаны нохой болгосон юм. Сү бодож, Хүк мөөрдөг байсан хэрэг.  Х.Баттулга Хүкийг баадуудаж төмөр зам бариулж, Салхитыг авч, хөгшдийн тэтгэврийг тэглээд, МАН дахь хүчнүүдийг тэр заагт нь тогтоож байна гэж бодож байв. Харин Сү нь Хүкийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхээр сэм бэлдэж, өөрөө намын дарга, Ерөнхий сайд болохыг санаархаж байв.
 
 
Гэвч яг тэр өдөр 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүх зүйл илэрчихжээ. Сү.Батболд хотод дэвшвэл мэдээллийн дайралтад унахаас болгоомжлон хаширлаж бөглүү хөдөөгийн тойрогт дэвшив. Шинэ тойргоо “услахад” л 10 тэрбумыг хаяжээ. Түүний амь нь тэмцэж байв.
Харин У.Хүрэлсүх Сү.Батболдоос зовж ичсэндээ Х.Баттулгатай хийсэн бүх тохирооноосоо буцжээ. Бүх мөнгөөрөө шоронд хийх гэж байсан С.Эрдэнийг худалдаж авав.
 
 
Санаа нь зовсон Х.Баттулга Я.Санжмятавыг нам дээр очиж сонгуулийг нь удирдаж дуусга гэж явуулжээ. Лу.Болдоос мөнгө “гуйж” сонгуулийн кампанит ажлыг нь эрхбиш зогсоочихсонгүй, түүнээс илүүг гаргаж чадахгүй байжээ. Тэр зуур Ц.Элбэгдорж хүмүүсээ явуулж Лу.Болдыг дэмжихээр тохирсон АН-ын үүрүүдийг худалдаж аваад ХҮН-ийн Т.Доржхандыг ялуулах ажлыг хийв. Т.Доржханд Сангийн яаманд байхдаа Сүгийн талд ажиллаж эхэлсэн хүн байв.
 
2020 онд У.Хүрэлсүх 62 суудалтай ялав. Түүнийг Ерөнхий сайдаар томилогдож, бүх ажил нь тэгширсэн хойно нь Х.Баттулга урьж баяр хүргэх үеэр жинхэнэ эвдрэл үүсжээ.
 
Бүр яг юу ч мэдэхгүй байсан гэдэг. Даалгавраа хийгээгүй сурагч шиг л хоосон харцтай гөлийж суужээ. Тэгээд хэн мэдэж байна вэ? гэхэд Сү.Батболд тодорчээ. Энэ зуур Монголын Засгийн газрын нэхэмжлэлтэй Сү.Батболдын 240 сая ам.долларын луйврын хэрэг Нью-Йоркийн шүүх дээр үргэлжилсээр байв. Түүнийг дэлхийн алдартай авилгачдыг илчилсэн, нэр хүндтэй “К2 интеллиженс” байгууллага мөрдсөн нь гарцгүй байдалд оруулав.
 
Хэрэв тэгвэл Нью-Йоркийн шүүхийн хэрэг бүрмөсөн замхрах юм. Үүний улмаас СүХүк хоёр хөндийрч учраа олох гэсээр он гаргажээ.
 
Он гармагц Нью-Йоркийн шүүхээс Сү.Батболдын хөрөнгүүдийг царцааж эхэлжээ. Сү.Батболд сандарч эхлэв. Тэр намтайгаа огт ярилгүй цэвэр өөрийн санаачилгаар МАН-аас нэр дэвшигчдийг тодруулахаар судалгаа явуулж байгаа гэсэн шалтгаанаар 8 хүний нэрийг дотооддоо зарлуулж, санал авч эхэлсэн байна. Тэр үүнийг хэнтэй ч зөвлөх шаардлагагүй, өөрөө тийм эрх мэдэлтэй хүн билээ. Тэгмэгцээ Нью-Йоркийн шүүхэд “Миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа учраас сөрөг хүчний зүгээс гүтгэлэг явуулсан байна. Миний хэрэг улс төрийн шалтгаантай хуурмаг хэрэг” гэсэн бичиг илгээжээ. Гэвч үйл явц зогссонгүй...
 
Сү.Батболд
 
Сү.Батболд бүх хүчээ дайчлахаас өөр гарцгүй болов. Нийт 2 тэрбум төгрөг төсөвлөж Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад тарааж, өөрийнх нь эсрэг мэдээллүүдийг гаргахгүй байх хаалтын гэрээ хийжээ.
 
Намын аппаратад өөрийн хүмүүсийг олноор оруулж, МАН-ыг дайчлан хэргээ нуухад ашиглаж ажиллуулав. Гэвч шүүхийн процесс судлаач Д.Ганхуягийн “Сү туучий” нийтлэлээр Монголын олон нийтэд ил болов. Тэгмэгц улайрч
 
Засгийн газар огцорсон тул Нью-Йоркийн шүүхэд дараагийн нэхэмжлэгч байхгүй болжээ. Засгийн газраар золио хийсэн нь ердөө энэ есөн хоногийн төлөө л хийсэн комбинац байв. МАН ч, МАН-ын дарга ч, Засгийн газар ч түүний хувьд хайран бус...
 
 
Том дайн
 
Ингээд жинхэнээсээ дайн эхлэв. С.Эрдэнэ МАН-д улайран зүтгэв. АН-д даргаа сонгох, их хурлаа хийх боломж олгохгүйн төлөө бүх хүчээ дайчлав. Гэвч АН хяналтаас гадуур тул ХҮН намыг дайчилж ҮХЦ-д хандах ажлыг зохион байгуулав.
 
 
Сү Засгийн газраа авчихмаар байсан авч дэндүү эрсдэлтэй байв. Учир нь Нью-Йорк, Лондоны шүүхэд ялагдвал бүх хариуцлага түүнд ноогдох байв. Тиймээс тусгай хяналтын дэд хороотойгоо үлдсэн байна. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаас татсан ч төсвийн байнгын хороон дээр хэвээр нь үлдээв. Ингээд Л.Оюун-Эрдэнийг хавцлын ирмэг дээр цовдолж орхив.
 
 
Гэвч ҮАБЗ-ийн олонх буюу Ерөнхий сайд, УИХ-ын дарга улайм цайм зугтдаг болсон төдийгүй харин
 
Үндсэндээ 2021 оны нэгдүгээр улиралд Сү.Батболд өөрийгөө аврахын тулд бүх мөнгөө зарцуулж дууссан ба нэмж Засгийн газрыг дайчлах, бас өөрийн шоронд хийсэн хүмүүстээ Ерөнхийлөгчийн даалгавраар шоронд хийсэн гэж ойлгуулж санхүүжилт дайчлах аргад шилжээд байна.
 
Хэрэв Лондоны арбитрт ялагдвал энэ мөнгийг буцааж төлнө. Өмнөх Сангийн сайд Энэ бол ОТХОГ-г байгуулахын өмнө хэрэглэж байсан “Рио Тинто”-гийн уламжлалт арга юм.
 
Тэгээд 
 
Сү.Батболдын үхэн тэмцсэн бужигнаан дунд МАН ч, түүний дарга ч, Засгийн газар ч юу ч биш болж хувирлаа. Парламентад
 
Ийм нөхцөлд Х.Баттулга УДШ-д найдаж, Үндсэн хуулийг гуйвуулсан төрийн эргэлтээс сэргийлэхийн тулд МАН-ыг татан буулгах тухай захирамжийг гаргахаас өөр аргагүй нөхцөлд орчихсон бололтой байна.
 
Ийнхүү 
 
Асуудлын гол нь Х.Баттулга Ерөнхийлөгч болох эсэхтээ ч биш юм. Ердөө ганцхан хүний Сү.Батболдын наанадаж шоронгоос амь зулбах, цаанадаж улсыг эрхшээж, бүх хэргээ булах зорилгыг хэрэгжүүлэх хэрэглүүр нь МАН болж хувираад байгаа юм.
 
Тиймээс түүхэн туршдаа гадны тавиул болж явсан энэ намыг татан буулгах нь Монголд шинэтгэл, шинэчлэлийг авчрах зангилаа болчихоод байгаа билээ... Энэ бол яруу алдарт МАХН биш, МАН ч биш Дамдины Сүхбаатарын Батболдын Нам юм.
 
Ингэж ялзран доройтоод Сүхээр эхэлж, Сүхээр төгсөх тавилан хүлээж байна...
 
Эх сурвалж: Ганбат
86
4
3
0
3
2
17

Сэтгэгдэл38

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Сү болон Хүзүүгүйн тэжээвэр
[162.158.166.73]
26 өдрийн өмнө
СүБатболд үнхээр бүх бузар муу муухай болгоны цаан байдаг хүн. Тэр хүний нүүр лүү эгцэлж хардаггүй, чимээгүй цаана нь суугаад Монголыг цөлмөн тонох төлөвлөгөөг эргүү гөлөгнүүдийн гараар хэрэгжүүлдэг. Тэр эх орныг минь тонон цөлмөсөн, бүгдийг нь эрүү шүүлтээр барьцаалсан бузар хүзүүгүй Элбэгдоржтой нэг тогоотой этгээд гэдэг нь тдоорхой болсон. Сү-гийн уяаны гөлөгнүүд нь дооо тэр БОлд гэх Рио тинотгийн тлөлөлл болох луухаан, Солоонго гэх ЗГХЭГ даргад томилгодсон авгай нар болно! Эдгээр гөлөгнүүд Монголын ард түмний эсрэг хийсэн гэмт хэрэгтэй хариуцлага хүлээх болно.
Хариулах
Рио гоос авсан Олон САЯ долларын АВИЛГА яасн бэ??
[162.158.166.151]
26 өдрийн өмнө
Энэ Болд гэхэ гөлггөөс 2015 онд Дубайн гэрээ хийхин өмнхөн Саиханбалаг, Бямбасайхан гэх Сүгийн тэжээврүүдэд шилжүүлсэн олон САЯ ДОЛЛАР-ын асуудлыг АТГ яагаад шалгахгүй байна аа???? Дубайн гэрээг үзэгслэсэн Сайхабалаг Бямбасайхан нар хэдэн сая доллар авсан бэ??? Тэд шронд оросн болоод амаралтанд буй мэт цөөн хэд хоног суугаад гарааад ирж байгаа. Монголын ард түмнийг 22 тэр бум долларын өрөнд оруулсныхаа төлөө олон арван САЯ ОЛЛАР авилгад авсаныг хураахгүй бол энэ бузар ажиллагаа үргэлжилсээр байна.
Хариулах
Очир
[162.158.165.102]
26 өдрийн өмнө
Хүүкээ хаяаад Сү рүү дайрсан чигээрээ дуусах нь дээ Жэнко
Хариулах
Зочин
[172.69.252.138]
11 өдрийн өмнө
Хүүк юу ч биш ээ. Цаана нь Сү байдаг гэж энд бичиж. Хүүк бол жижэг нар. Гар хөлийн үзүүр.
Галзуу
[162.158.63.156]
26 өдрийн өмнө
Солиотой хүний тэмдэглэл юм уу? Женко Хүкийн шилбэ рүү өшиглөө биздээ хаха
Хариулах
РАВДАН
[172.69.252.138]
26 өдрийн өмнө
БАТТУЛГА ӨӨРӨӨ ХҮНИЙ ШИЛБЭ РҮҮ ӨШИГЛӨСӨН ГЭСЭН БИЗДЭЭ. ТЭРНИЙХЭЭ НЭРИЙГ СҮ БОЛГООД БИЧЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ ТЭНЭГ ХОГ
Хариулах
Сүүч
[162.158.165.104]
25 өдрийн өмнө
Мал минь Сү өшиглөснийг.Женко болгоод гүтгэчихсэн бхгүй юу.мэдээллийн хэрэгслийг худалдаад авчихсан хүн чадышдээ.
Болд
[172.69.252.138]
18 өдрийн өмнө
Мулгуу минь юуч мэдэхгүй хүний амаар явдаг хамхуул байж өмхий амаа хамхи.бичсэн зүйлийг ойлгооч үгүй мунаг.
Отгон
[162.158.166.151]
26 өдрийн өмнө
Xa xa xa галзуу хүний өдрийн тэмдэглэл байна шд.
Хариулах
Ацнууд
[172.69.252.138]
26 өдрийн өмнө
Овоо зохиол бичдэг хошного уу?
Хариулах
Zochin
[172.69.252.144]
26 өдрийн өмнө
Yasan duusdaggui buzar bulai ve?
Хариулах
Үнэн
[172.69.252.142]
26 өдрийн өмнө
МАН гэж бузар луйварчид үүрэлсэннам юм байна. Бас Ц.Нямдоржоос эхлээд хятадын тагнуулууд олон байна. МАН ыг татан буулгахгүй бол монголчууд хятадын дээвэр дор хийхээр болжээ.
Хариулах
Зайлцгаа
[172.69.135.230]
26 өдрийн өмнө
Хогийн хар шаарнууд Монгол улсыг цөлмөж дууслаа бүгд зайл энэ улсаас та нар л байхгүй бол бүх юм сайхан болно.
Хариулах
Золоо
[162.158.166.73]
26 өдрийн өмнө
Одоо зүгээр энэ улсыг хөжүүлчих ханах болоогүй юу
Хариулах
шунал
[172.69.252.142]
26 өдрийн өмнө
Ямарч. байсан. мөнгө олж. байвал улсын эрх. ашиг. гэж. алга. болсон юм. байна шүү.
Хариулах
sana
[172.69.252.142]
26 өдрийн өмнө
zuv bichjee.
Хариулах
Зочин
[172.69.252.134]
26 өдрийн өмнө
Сү Батболд гэж ёстой муухай хүн юмаа. Одоо харахаар л бүр зэвүү хүрэх юмаа. Яасан эх орноо худалдаж идэж ханадаггүй хувалз бэ. Одоо бүр царай нь хүртэл аймар болчихсон яг нэг зэвхий үхсэн хүний царай гаргачхаад бж бгааг нь харахаар бүр үзэн ядах юм.
Хариулах
монгол хүн
[172.69.45.134]
25 өдрийн өмнө
Монгол эх орон, ард түмний буянаар баяжчихаад буян санадаггүй бүр устгах ч юу биш болжээ энэ хувалзад. Үтэр түргэн Сү.Батболдыг баривчил. Тэгэхээр хамсаатанууд, даварч аархахаа зогсооно. МАН-н энгийн жирийн гишүүд энэ ноцтой хэрэг явдлыг шүүн тунгаана биз ээ.
Хариулах
Baagi
[172.69.252.134]
25 өдрийн өмнө
MAH -g tatan buulgah n zubuu mun melhii Erdenig adhiglaj AN -g 2 hubaasab bna bas erguu tulug Dorjkhand ih tom bsan ymaa odoo taraa tegehgui bol bolohgui mun Hurelbaatar ih tom bsan shuu
Хариулах
Иргэн
[172.69.252.134]
25 өдрийн өмнө
Бузар булай муу новшнууд урваж шарваж эх орноо зарчаад сайхан амьдрах юм байхдаа.Цаад зарсан орон нь иргээд өөрийнх нь хөрөнгийг хураах биз
Хариулах
Монгол
[172.69.252.134]
25 өдрийн өмнө
Яг л ийм юм харагдаад байсан юмаа Х. Баттулгатай Хук туймэр унтраагаад л эхэлсэн тэр уед энэ туух эхэлжээ. Хук бол зугээр л жижигхэн мальчик
Хариулах
Оюунгэрэл
[172.69.45.132]
25 өдрийн өмнө
Нүдэнд харагдатал сайхан тайлбарлаж сийрүүлжээ.Сүүгийн сүргээс болж эх орон ирээдүйгээ золиосолж болох уу? Хүчирхэг биш хүчиндүүлсэн нам байна.
Хариулах
Баба
[162.158.165.104]
25 өдрийн өмнө
Энэ сайхан үнэн баримт байхад Монголын Шүүх.АТГ.Тагнуул зэрэг хуулийн байгууллагууд шүүрэн авч нэр бүхий хүмүүсийг хорьж шалгаж үнэнг тодруулах яллах дүгнэлт үйлдэх ёстой баймаар. Гэвч Монголын хуулийн байгууллага намын дарга нарт үйлчилдэг тэдний амыг хардаг болж дээ. Ийм байхад шудрага ёс тогтох уу. Үгүй шүү. Шалгах ёстой шүү.
Хариулах
Үзэл бодол
[172.69.252.142]
25 өдрийн өмнө
Бузар булайнууд. Идээд барахгүй, давхарлаж өмсөөд даахгүй, аваад үхэхгүй бузар шингэсэн энэ их хөрөнгөөр яанаа. Сү. БАТБОЛД амар тайван үхэж ч чадахгүй, сүнс нь эд хөрөнгөндөө хорогдоод. Энэ Хүрэл нүүд бас юу вэ. Үхэхийн цагт бүгд хорвоогоос нүцгэн буцдаг.
Хариулах
Д.Баатар.
[162.158.166.207]
25 өдрийн өмнө
Маш ойлгомжтой тайлбарлажээ. Баярлалаа мэлмий нээлээ шүү. Сү.Батболдыг цаазлах ёстой юм байна. Нэг зүйл ойлгомжгүй үлдлээ. Тэр бол ямар шалтгаанаар Н.Энхбаяр МАнамтай эвсэнэ. Болвол нэгдэнэ гэв ээ? Н. Энхбаяр Сү.Батболдтой хамаарал байна уу?
Хариулах
Зочин
[162.158.167.28]
25 өдрийн өмнө
Ийм юм боллоо гэдгийг сэхээтний давхрага бүрэн мэдрээд байсан юм.
Хариулах
Бодол
[162.158.167.114]
25 өдрийн өмнө
Нэг талаас нь харж бичсэн л юм бна. Гэхдээ үнэний ортой. Харин Монгол ноёдууд гадны гар хөл болж дотроо алалдаж байна даа. Зөвхөн Сү-гийн нам ч гэж юу байхав. Ганцхан Риогийн сонирхол ч гэж юу байхав. Бүр цаана нь, эсвэл зэрэгцээд хоёр хөршийн сонирхол бүхий этгээдүүдийн тухай энд огт дурдагдаагүй юм бна. Яахав тогоон доторхоо бичиж байгаа юм болов уу. Тийм л юм давхар явж байгаа даа. Гаагүү байгаа...
Хариулах
эм
[172.69.45.140]
25 өдрийн өмнө
Сү дуракийг зайлуулаач. Сү мафийн дарга юма
Хариулах
Жэнко
[172.69.252.134]
25 өдрийн өмнө
Харваас хаан диктатор болж vvрд Монголыг зарах хvсэлтэй Жэнкогийн гvтгэлгэн уран зохиолыг ээрvv солиотой зевлехийнх нь зевлех евее буулгажээ. Сv гэсэн болгоны Жэнко гэж орлуулж уншвал зохино. Зэс, нvvрсний бvx орлого 16 тэрбум $ аваад ир гэж Жэнко Хvvкийг загнаж хэрvvл эхэлсэн гээд биччихжээ. Жэнко охиндоо Солонгосоос улсад егсен 4.5 сая $-ын тусламжийг егеед, Хотын захиргааны шинэ байрны талтай бэлэглэсэн гэж сая гарсан байсан. Жэнкогоос салбал Монгол аврагдана!
Хариулах
Зочин
[172.69.45.134]
24 өдрийн өмнө
Битгий Унгас Алд !! (Cut the fucking crap)
Ш
[172.69.252.144]
24 өдрийн өмнө
Хөөрхий Жэнкогийн захиалгаар бичсэн зохиол байна даа..Жэнко гэж ийм л хүн дээ. Ардчиллын бид ч хэн хэн бэ гэдгийг бас сайн мэднээ..
Хариулах
зочин
[172.68.144.39]
24 өдрийн өмнө
Шал худлаа найруулга
Хариулах
Женко
[172.69.252.144]
24 өдрийн өмнө
Женко шоронгоос зугтахын тулд хийж байгаа юманд нь улсаараа хөлд нь үрэгдэж байна да
Хариулах
zailoo chi Su
[162.158.166.195]
24 өдрийн өмнө
lalriin su zail
Хариулах
Тэжээвэр СҮҮҮҮҮҮҮ
[162.158.166.159]
24 өдрийн өмнө
Сү нтх эцэгийнхээ нэрийг шороотой хутгасан писда
Хариулах
Бямба
[172.69.252.134]
23 өдрийн өмнө
Яг нэг иймэрхүү юм л болоод байх шиг санагддаг шүү, мэдээж энэ үүх түүхийг улс төрчдийн амнаас сонсож чадахгүй, Хүүк Оюукийг зодсон нь ч энэнтэй холбоотой болж таарч байна, яагаад гэвэл мэдээлэл ил болж байгаа цаг үе нь тэгж таарч байна. Энэ сарын 30 наас өмнө манай талын сөрөг нэхэмжлэл гаргахтай л холбоотой асуудал босож ирж байх шиг байна даа. Муу нуухаар сайн илчил, алийн болгон ард түмнээсээ нууж явах вэ, цаашдийн чинь ирээдүй бүрхэг болно, хулгаруудын тоглоом болно гэдгээ мэдсэнээс хойш төрийн эрхийг барьж байгаа болмжоо ашиглаад бүгдийг нам дарж Монгол орноо мандуул. Хэнд хэлснийг минь ойлгож байгаа гэж найдъя
Хариулах
Зочин
[172.69.252.134]
21 өдрийн өмнө
МАНг татан буулгах , шуналд нь төгсгөл гэж байхгүй бололтой
Хариулах
Х
[172.69.252.134]
19 өдрийн өмнө
Ланзгар бичжээ. Дотор нь орсон мэт задаргаатай зангарагтай бичсэн байна. Эбагийн хэрэг прокурорт ял төлөвлөгдчихсөн шүүх рүү шилжүүлэх гэтэл гацаачихсан нь МАН-тай холбоотой болж таарч байна уу? Нарийн сэжимээр холбоотой гэсэн үг үү?
Хариулах

Санал асуулга

Тавдугаар сарын 8 хүртэл ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохыг та дэмжих үү?

Нийт санал:917

Видео

С.Ганбаатар: Ц.Анандбазартай адил Сү.Батболдыг хөөгөөч... (ВИДЕО)

С.Ганбаатар: Ц.Анандбазартай адил Сү.Батболдыг хөөгөөч... (ВИДЕО)

ВИДЕО: Бойв ХХК 10 их наядын хөтөлбөрт хамрагдаж, ажлын байр нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

ВИДЕО: Бойв ХХК 10 их наядын хөтөлбөрт хамрагдаж, ажлын байр нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

Г.Анархүү: Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр залбирч яваарай (ВИДЕО)

Г.Анархүү: Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр залбирч яваарай (ВИДЕО)

Н.Алтанхуяг: Х.Нямбаатар аа цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй

Н.Алтанхуяг: Х.Нямбаатар аа цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй

ВИДЕО: Х.Нямбаатар аа, Цагдаа иргэдийг хамгаалах ёстой болохоос чиний дарангуйллыг гүйцээх гэж ажилладаггүй

ВИДЕО: Х.Нямбаатар аа, Цагдаа иргэдийг хамгаалах ёстой болохоос чиний дарангуйллыг гүйцээх гэж ажилладаггүй

Н.Алтанхуяг: НДШ 2 хувь бууруулах биш, нэмэхээ болино гэж ярь (ВИДЕО)

Н.Алтанхуяг: НДШ 2 хувь бууруулах биш, нэмэхээ болино гэж ярь (ВИДЕО)

ВИДЕО: Ардчилсан намын бүлгээс ШУУД дамжуулж байна

ВИДЕО: Ардчилсан намын бүлгээс ШУУД дамжуулж байна

ВИДЕО: Гадаадад байгаа иргэд Е-MONGOLIA системд нэвтэрч үйлчилгээ авах заавар

ВИДЕО: Гадаадад байгаа иргэд Е-MONGOLIA системд нэвтэрч үйлчилгээ авах заавар

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

/ВИДЕО/ Б.Жаргалсайхан: Гучин гурван тэрбумыг хаана, юунд зарсныг шалгах хэрэгтэй

/ВИДЕО/ Б.Жаргалсайхан: Гучин гурван тэрбумыг хаана, юунд зарсныг шалгах хэрэгтэй