05 сарын 05, Ням

Б.Жавхлан: Өнөөдөр, маргааш гурван удаагийн онгоцоор 900 мянган тун вакцин ирнэ

Засгийн газар
3 жилийн өмнө
Б.Жавхлан: Өнөөдөр, маргааш гурван удаагийн онгоцоор 900 мянган тун вакцин ирнэ

Дөнгөж сая БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины эхний ээлжийн 300 мянган тун вакциныг хүлээн авлаа.

Өнөөдөр маргааш гурван удаагийн нислэгээр уг вакцины 900 мянган тунг хүлээн авах бөгөөд шууд худалдан авах гэрээгээр авч байгаа юм байна. Вакциныг шууд үйлдвэрээс нь авч байгаа бөгөөд 15 ам.долларын үнэтэй болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрбээр вакцин хүлээн авах үеэр "Өнөөдөр, маргааш гурван удаагийн онгоцоор 900 мянган тун вакцин ирнэ. Үүнээс 7 хоногийн зайтай дахиад вакцин ирнэ. Эдгээрийг голомт болоод буй Улаанбаатар хотын иргэдийн хоёр дахь тун вакциныг хийхээс гадна нийслэлийн вакцинжуулалтад хамрагдаагүй насанд хүрсэн иргэдийг вакцинжуулна. Нөгөөдрөөс эхлэн нийтийг хамарсан вакцинжуулалт эхэлнэ. Нийт 130 орчим цэгээр вакцинжуулалтыг хийх бөгөөд энэ удаагийн вакциныг төлбөрийг нь төлөн авч байна. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт насанд хүрсэн иргэдийн 60 хувийг вакцинжуулах вакциныг авахаар гэрээ хийсэн. Гэсэн хэдий ч энэ хөтөлбөрөөр  авах вакцин 7-8-р сар хүртэл хойшилсон тул түүнийг хүлээлгүй наана худалдан авалтуудыг хийж байна. Тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын нийт иргэдийг нэгдүгээр тунд  хамруулж дуусах бол зургадугаар сарын 10-н гэхэд хоёрдугаар тунг вакцинжуулна" гэлээ. 

Эдгээр вакциныг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг үйлдвэрээс нь шууд авч байгаа бөгөөд 15 ам.долларын үнэтэй. Төсөв амаргүй байгаа ч зохицуулалтыг хийж байгаа гэдгийг тэрбээр тодотгов. Худалдан авалтын төлбөр саадсан зүйлгүй гэдгийг тэрбээр мөн хэлж байна.

ОХУ-ын Спутник В вакцин худалдан авах гэрээг хийж, төлбөрөө шилжүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт эхний ээлжийн вакцинаа хүлээн авахаар байгаа юм байна. Сая хүртэл тун вакцин авахаар гэрээ хийжээ. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ