05 сарын 07, Мягмар

О.Цогтгэрэл: АН гаднын ямар нэг байгууллагатай хамтарч ажиллах гэрээ хэлцэл ХИЙГЭЭГҮЙ

Нам
3 жилийн өмнө
О.Цогтгэрэл: АН гаднын ямар нэг байгууллагатай хамтарч ажиллах гэрээ хэлцэл ХИЙГЭЭГҮЙ

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр "Ардчилсан нам парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 30 буюу энэ Баасан гарагаас эхэлж нэр дэвшилтийн үйл ажиллагаа явна. Ардчилсан намын дүрмээр эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явуулна. Дараа нь Их хурлаараа баталгаажуулна. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаад АН-ын дүрэм болон хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох боломжтой. Мөн АН дараа нь тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцуулна. 

Ардчилсан намын зүгээс АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх асуудал яригдсан. АН-ын зүгээс аливаа хэлбэрийн гэрээг ямар нэгэн гадны байгууллагатай хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний хувьд ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй.

АН-ын дотоод маргаан маргааш дээд шүүхээр орж, эцэслэн шийдэгдэнэ. Бидний хувьд хамгийн олон гишүүд дэмжигчид сонгуульд оролцсон. Мөн энэ үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн дүрмийн хүрээнд явагдсан. Нотлох баримт олон зүйлээ Дээд шүүхэд хүргүүлсэн учир тайван хүлээж байна. Дээд шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна. 

Дараагийн нэг зүйл бол өнөөгийн нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Цар тахлын эсрэг улс орон бүр өөрийн арга хэмжээг авч байна. Энэ олон зүйлүүдийн дундаас эрх баригчид асуудлаа эрэмбэлэхгүйгээр ажиллаж, асар их боломж алдагдаж байна. Энгийн жишээ хэлэхэд вакцин гэдэг зүйлд ямар их өртөг гаргаж байгааг бид бүхэн харж байна" гэлээ. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ