04 сарын 24, Лхагва

ЦУВРАЛ №2. Профессор Л.Мөнх-Эрдэнэ: Т.Доржханд өргөсөн тангаргаасаа няцаад УИХ-ын эсрэг БОСЛОГО ГАРГАСАН

Ерөнхийлөгч
2 жилийн өмнө
ЦУВРАЛ №2. Профессор Л.Мөнх-Эрдэнэ: Т.Доржханд өргөсөн тангаргаасаа няцаад УИХ-ын эсрэг БОСЛОГО ГАРГАСАН

Өрнөж буй Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурал, мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн холбогдолтой хууль, эрх зүйн асуудлуудаар Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач доктор, профессор Л.Мөнх-Эрдэнийн байр суурийг цувралаар танилцуулж байна.

Профессор Л.Мөнх-Эрдэнэ: УИХ хууль батлахдаа ҮХЦ, Монгол улсын Ерөнхийлөгчийн институц, Монголын ард түмнийг хууран мэхэлсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага. Зарим хүмүүс шаардлагын асуудлыг хөндөхдөө зарим нь “болзол” гэдэг нэр томъёо хэрэглэсэн байна. “Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдгийг шаардлага болгож тавьсан байгаа юм. Т.Доржханд нар, Мөнхсайхан ч мөн “шаардлага” тавьсан.

УИХ хуулиа батлахдаа үүнийг “шаардлага” гэж үзээгүй. УИХ-ын баталсан хуулинд гурван л шаардлага бий. Тэр гурван шаардлага нь “50 нас хүрсэн байх”, “Монгол улсын уугуул иргэн байх”, “сүүлийн таван жилд Монгол улсын нутаг дэвсгэрт байнга оршин суусан байх” гэсэн ийм 3 шаардлага юм.

Үнэн хэрэгтээ энэ “дөрөвдүгээр шаардлага” гэж үзээд байгаа зүйл нь “шаардлага” огт биш юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид тавих шаардлагыг Ерөнхийлөгчөөр нэгэнт сонгогдсоны дараах бүрэн эрхийн хугацаатай хольж хутгажээ.

нэгэнт сонгогдсон Ерөнхийлөгчид биш. Хоёр өөр зүйл.

Өмнөх хуулиар хоёр тусдаа байдлаар эдгээр асуудлууд зохицуулагдаж байсан. Саяын хуульд нэг болгосон. Гэхдээ энэ хоёр өөр зүйл.

Энэ хоёр өөр зүйлийг холиод сонгогдсон Ерөнхийлөгчийн институцийн бүрэн эрхийн хугацаа, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хязгаарыг нэр дэвшигч рүү хэрэглэсэн ийм асуудал болж хувирч байгаа юм.

Ийм үндсэн дээрээс Сонгуулийн Ерөнхий хороо ч мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ бүр энэ шаардлагад ч нарийн зохицуулж тусгагдаагүй зүйл хийсэн. Үндсэн хуулийн цэц ч бас л ийм дүгнэлт хийсэн.

Дүгнэлтээ гаргахдаа “хууль буцаж үйлчлэхгүй” гэдэг зарчим энд үйлчлэхгүй гэсэн байгаа. “Зөвхөн нэг удаа” гэдгийг буцааж үйлчлэхээр болгочихлоо. Тэгэхээр энд логикийн том алдаа гарч байгаа. Энийг би эргээд ярих болно. Энэ бол нэг үндсэн асуудал.

Дараагийн нэг зүйл нь оролцогч талууд ер нь юу хийчих вэ? Энэ үйл ажиллагааны эцсийн үр дагавар нь юу болов? Оролцогч тал тал тус бүрээр ярья.

Нэгдүгээрт, УИХ-ынгишүүн Т.Доржханд. Хоёрдугаарт нь Мөнхсайхан. Яагаад би эднийг ярьж байгаа гэхээр тэд бол маргаан үүсгэгчид шүү дээ. Т.Доржханд бол УИХ-ын гишүүн.

Яагаад гэвэл, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр үүсгэнэ” гэж байгаа.

Тэгэхээр Т.Доржхандын хувьд 12-р сарын 24-нд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд эсрэг саналтай байсан. Тэр нь бол зөв. Өөрийнхөө саналыг хамгаалж, асуудлыг тавьсан. Асуудлыг олонхийн зүгээс харин хүлээж аваагүй, хуулиа олонхиороо баталсан.

УИХ-ын гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан ардчилсан зарчмаар УИХ-ын шийдвэр гаргах зарчим, форм бүрдүүлэх зарчмын хүрээнд олонхийн шийдвэрийг дагах ёстой.

Тэгэхлээр 12-р сарын 24-нд хууль батлагдаж, Т.Доржханд 2021 оны нэгдүгээр сарын 18-нд ҮХЦ-д хандсан. Өөрөөр хэлбэл, Т.Доржханд өргөсөн тангаргаасаа няцаад УИХ-ын эсрэг бослого гаргасан гэсэн үг юм. УИХ-ын гадна байгаа байгууллагад хандаад, тэр байгууллагатай нийлээд УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг булааж авсан.

үргэлжлэл бий...

 

 

4
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ