03 сарын 29, Баасан

ЦУВРАЛ №5. Профессор Л.Мөнх-Эрдэнэ: МАН-ын 62 гишүүн биш, АН ч биш, Т.Доржханд дангаараа УИХ болчихсон

Ерөнхийлөгч
2 жилийн өмнө
ЦУВРАЛ №5. Профессор Л.Мөнх-Эрдэнэ: МАН-ын 62 гишүүн биш, АН ч биш, Т.Доржханд дангаараа УИХ болчихсон

Өрнөж буй Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурал, мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн холбогдолтой хууль, эрх зүйн асуудлуудаар Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач доктор, профессор Л.Мөнх-Эрдэнийн байр суурийг цувралаар танилцуулж байна.

Профессор Л.Мөнх-Эрдэнэ: МАН-ын 62 гишүүн биш, АН ч биш, ХҮНамын Т.Доржханд дангаараа УИХ болчихсон

Үндсэн хуулийн цэцийн тухай ярья. Үндсэн хуульд байхгүй асуудлаар маргаан үүсгэх боломжгүй байсан гэдэг нь ойлгомжтой зүйл. Үндсэн хуулийн цэц эрх мэдлээ урвуулан, хэтрүүлэн хэрэглэж, УИХ-ын эрх мэдлийг булааж авлаа. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу . ҮХЦ-ээс болоод хууль тогтоох ба олонхоороо асуудлыг шийддэг ардчиллын зарчим үгүй боллоо. УИХ-ын гишүүн хэн ч байсан очоод маргаан үүсгээд байх боломжтой болсон.

Эндээс нэг нам, нэг УИХ-ын гишүүн олонх болчихож байгаа юм л даа. Нэг хүний шийдвэрээр хууль тогтоож байгаа үйл явц бодитоор болж өнгөрлөө.

Үндсэн хуулиар тогтоосон ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангуулах, хууль дээдлэх энэ бүхнийг ҮХЦ нь, УИХ нь, УИХ-ын гишүүн нь, зөвлөгөө өгсөн эрх зүйчид нь бүгд зөрчлөө.

Тиймээс өнөөдөр Энэ бүх үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоотой явагдсан нь харагдаж байна.

Хууль буцаан хэрэглэхгүй байх зарчимыг Мөнхсайхан гаргаж тавьсан байгаа юм л даа. Тэрээр хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим “зөвхөн Эрүүгийн хэрэгт л үйлчилнэ, бусад зүйлд хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэхгүй” гэсэн асуудлыг тавьсан. Харин . Энэ бүхний үр дагавар юу вэ?

Нэгдүгээрт, хэрэв дээрх үндэслэлээр бол Тийм учраас “хууль буцаан үйлчлэх боломжтой юм” гэж яриад байна.

Хэрвээ энэ асуудал хэлэлцэгдээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын ард түмэн хүлээн зөвшөөрөөд явж байгаа бол энэ хууль чинь энэ тавдугаар сарын 25-аас хэрэгжээд явж байгаа, хууль буцаан хэрэглэж байна гэх зүйл байхгүй. Эдний ярьж байгаагаар үнэхээр л нэг удаа сонгогдоно гэдгийг тогтоогоод, тэрийг нь үнэхээр Х.Баттулга хүлээн зөвшөөрөөд өөрөө гарын үсэг зураад баталсан юм бол хууль буцаан үйлчлэх зарчим огт яригдахгүй.

Гэтэл энд бол сэтгэлгээний алдаа гарч байгаа юм. Энэ хууль үйлчлээд Х. УИХ хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмыг хэрэглэсэн бус, харин ҮХЦ саяын шийдвэрээ зөвтгөхийн тулд түүнийг хэрэглэж байгаа юм. Хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим бол хууль хуурмаг бус байх ёсзүйн нэг үндсэн зарчим. Үнэн! Ялангуяа, эрүүгийн гэмт хэрэг дээр энэ асуудлыг огт хэрэглэдэггүй. Бусад бүх асуудалд ч хуулийг буцаан хэрэглэхээс аль болох зайлсхийдэг.

Өмнөх хуулийг хүчингүй болгож хүмүүсийг хуулийн хариуцлагаас чөлөөлөх явдал байдаг. Тэр хууль хэрэгжих нөхцөлгүй байсан, эсвэл хууль тогтоогчийн,  хэрэгжүүлэгчийн зүгээс хуулийг хэрэгжүүлэх нөхцлөөр хангаагүй, үүний улмаас ард иргэд шударга бусаар шийтгэгдэж хохирох нөхцөл үүссэн тохиолдолд энэ зарчмыг огт хэрэглэдэггүй.

Эрүүгийн хэрэг бол иргэд хоорондын харилцааны асуудал л даа. Иргэн ба төр гэвэл өөр асуудал болно. Нэгэнт ҮХЦ хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим Үндсэн хуулийн болоод улстөрийн хүрээнд үйлчлэхгүй гэж шийдэж байгаа бол ийм үйл ажиллагаанууд Монголд гарах бүрэн боломжийг нээж өгч байгаа хэрэг болж байна.

Жишээ болгоход, 1924 оны наймдугаар сард МАХН-ын (одоогийн МАН) III Их хурлын үеэр Намын төв хорооны дарга байсан Данзан, Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга байсан Баваасан нарыг Дамбадорж, Ренчин нарын нөхөд намын Их хурал дээрээ буруутгаж шүүмжлээд тусгай комисс гаргаад, шүүхээр хэлэлцүүлэхгүйгээр, мөрдлөг хийхгүйгээр, шүүхийн шийдвэр гаргахгүйгээр буудаж алсан. Яг одоогийн Х.Баттулга шиг юм болсон л доо. Диктатор болох гэж байна, ганцаараа бүгдийг мэдэж байна гэж Данзанг буруутгасан.

Буудаж алаад дараа нь Намын хурлаараа тогтоолыг нь батлуулчихсан. Нэг хүн болчимгүйдэж, хоёуланг нь буудаж алчихаад “бид нар хууль тогтооно” өөрөөр хэлбэл, Үүнийг зөвшөөрөхгүй гэсэн тэр хүний зарчим бол хууль буцаан хэрэглэгдэх ёсгүй гэсэн зарчим юм. Яг түүн шиг Гитлер өөрийнх нь эсрэг асуудал үүсгээд байсан бүлэглэлийн 100 гаруй хүнийг буудаж алсан байдаг. Уг нь бол худлаа үнэн ч бол ямар нэгэн шүүх хурал хийгээд ял оноож буудах ёстой байтал эхлээд алчихаад дараа нь үүнийгээ зөвтгөсөн хуулийг Рейхстагаараа батлуулсан.

1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ