05 сарын 18, Мягмар

170 сая ам.долларын нэмэлт зээл авч, цар тахлын эсрэг зарцуулахыг дэмжлээ

УИХ
20 өдрийн өмнө
170 сая ам.долларын нэмэлт зээл авч, цар тахлын эсрэг зарцуулахыг дэмжлээ

Өнөөдөр /2021.04.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаж, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс:

  • 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр,
  • Цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл,
  • Нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг батлуулан хэрэгжүүлж байгаа аж.

Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл болон төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болох Эрүүл мэндийн аюулгуй байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тус хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулснаар 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг ашиглах боломж бүрдэнэ гэдгийг Сангийн сайд танилцууллаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь хоёр хувь аж.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Тавдугаар сарын 8 хүртэл ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохыг та дэмжих үү?

Нийт санал:917

Видео

С.Ганбаатар: Ц.Анандбазартай адил Сү.Батболдыг хөөгөөч... (ВИДЕО)

С.Ганбаатар: Ц.Анандбазартай адил Сү.Батболдыг хөөгөөч... (ВИДЕО)

ВИДЕО: Бойв ХХК 10 их наядын хөтөлбөрт хамрагдаж, ажлын байр нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

ВИДЕО: Бойв ХХК 10 их наядын хөтөлбөрт хамрагдаж, ажлын байр нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

Г.Анархүү: Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр залбирч яваарай (ВИДЕО)

Г.Анархүү: Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр залбирч яваарай (ВИДЕО)

Н.Алтанхуяг: Х.Нямбаатар аа цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй

Н.Алтанхуяг: Х.Нямбаатар аа цагдаа бичлэг хийж байгаагийн ард чи байна гэсэн үг. Чиний зөвшөөрөлгүйгээр цагдаа бичлэг хийхгүй

ВИДЕО: Х.Нямбаатар аа, Цагдаа иргэдийг хамгаалах ёстой болохоос чиний дарангуйллыг гүйцээх гэж ажилладаггүй

ВИДЕО: Х.Нямбаатар аа, Цагдаа иргэдийг хамгаалах ёстой болохоос чиний дарангуйллыг гүйцээх гэж ажилладаггүй

Н.Алтанхуяг: НДШ 2 хувь бууруулах биш, нэмэхээ болино гэж ярь (ВИДЕО)

Н.Алтанхуяг: НДШ 2 хувь бууруулах биш, нэмэхээ болино гэж ярь (ВИДЕО)

ВИДЕО: Ардчилсан намын бүлгээс ШУУД дамжуулж байна

ВИДЕО: Ардчилсан намын бүлгээс ШУУД дамжуулж байна

ВИДЕО: Гадаадад байгаа иргэд Е-MONGOLIA системд нэвтэрч үйлчилгээ авах заавар

ВИДЕО: Гадаадад байгаа иргэд Е-MONGOLIA системд нэвтэрч үйлчилгээ авах заавар

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

ВИДЕО: АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ

/ВИДЕО/ Б.Жаргалсайхан: Гучин гурван тэрбумыг хаана, юунд зарсныг шалгах хэрэгтэй

/ВИДЕО/ Б.Жаргалсайхан: Гучин гурван тэрбумыг хаана, юунд зарсныг шалгах хэрэгтэй