05 сарын 19, Ням

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Сонгууль
3 жилийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, дотоод  сунгаанд  нэр дэвших өргөдлөө өглөө.

Тэрээр “Би өчигдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ гэдэгт  бүрэн итгэлтэй байв. Гэвч МАН хүчиндсээр энэ маргаанд цэг тавьчихлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө сонгуульд өрсөлдөх юм байна. Энэ хүн хууль зөрчиж байна. Би өрсөлдөх шийдвэрээ дөнгөж өчигдөр гаргалаа. Шударга бусын хонгилыг устгана. Намайг АТГ олон удаа ээрч, байцаасан. Та бүхэн санаж байгаа байх. МАН-ыг би дөрвөн жил харлаа. Тэдэнд зориг зүрх байхгүй байна. Хулчгар, зовлон дундуур явж үзээгүй, ажил мэдэхгүй, зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. УИХ-ын 76 гишүүнийхээ машины кодыг л хэвлээд гаргаж чадахгүй байна. Би өөрөө оролцоно, үзэлцэнэ гэж шийдлээ” гэв.

Тэрээр 2020 оны УИХ-н сонгуульд Эрдэнэт хотоос сонгогдон, УИХ-ын гишүүн болсон юм. Энэ талаар сэтгүүлчид асуухад "Би намаасаа гараагүй. Намайг С.Эрдэнэ дарга гаргахдаа намын дүрмийг зөрчсөн тул намайг намаас гаргасан нь хүчингүй" гэв. 

Одоогоор УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал,  УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар АН-ын сонгуулийн дотоод хороонд нэр дэвших хүсэлтээ өгөөд байна. Тус намаас Ц.Оюунгэрэл мөн нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарласан юм. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ