03 сарын 29, Баасан

Н.Алтанхуяг: Х.Баттулгыг хэтэрхий шударга бусаар тоглоомноос гаргасанд дургүй хүрлээ

Сонгууль
2 жилийн өмнө
Н.Алтанхуяг: Х.Баттулгыг хэтэрхий шударга бусаар тоглоомноос гаргасанд дургүй хүрлээ

Н.Алтанхуяг: Х.Баттулгыг хэтэрхий шударга бусаар тоглоомноос гаргасанд дургүй хүрлээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, дотоод сонгуулийн хороонд өнөөдөр материалаа хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр хэвлэлийнхэн мэдээлэл өглөө.

-Х.Баттулга ерөнхийлөгчийг нэр дэвшинэ гэж хүлээж байсан уу?

Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. Учир нь МАН-ын 62 гишүүний санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг батламжилсан хүн. Өөрийнхөө эрхийг хасан хасан батламжлаагүй байх найдаж байсан. Өчигдөр оройг хүртэл Х.Баттулга нэр дэвшинэ гэж харлаа. МАН-ынхан өрсөлдөж болох бүх хүнийг замаасаа зайлуулсан шударга бус зүйл хийж байна. Тиймээс дургүй хүрлээ. Монголын нийгэмд шударга бус зүйлийг устгамаар байна.

 -Та яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болов?

-Хүчиндсээр байгаад Х.Баттулга гэдэг хүн дээр цэг тавилаа. Одоо энэ У.Хүрэлсүх яах уу, ганцаараа явах уу. 62 гишүүнтэй МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийг аваад Монгол Улс чинь Монгол ардын наман улс болох юмуу. Би 30 жилийн өмнө их сургуулийн багшийн ажлаа орхиод ардчилсан хувьсгалд оролцож байхдаа ийм нийгмийг бодоогүй. Бодож байсан зүйлс маань 180 хэм буруу эргээд байгаа учраас би энэ сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдлээ. Шударга бусын хонгилыг устгаж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна. Байгалийн баялгийг цөөнх 30 биш 3 сая монголчууд хүртдэг боломжийг өөрөө орж үзэлцэж хийх хэрэгтэйг ойлголоо. МАН-ыг 65 хүнтэй болоод хийх байх гэж дөрвөн жил харлаа. Хийхгүй юм байна. Зориггүй, зүрхгүй, хулчгар, зовлон дундуур явж үзээгүй. Ажил мэдэхгүй. Юу ч зохион байгуулж чадахгүй.

 -Та АН-ын гишүүнчлэлийн эрхээ хэзээ сэргээсэн вэ?

-Би АН-ыг анх үүсгэлцсэн, ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа ажилласан. Зургаан жил АН-ын дарга хийсэн хүн. Тэгэхээр би АН-аас явсан, гарсан, урвасан зүйл байхгүй. Намайг хассан учраас би аргагүйн эрхэнд бие дааж нэр дэвшсэн.

 
1
1
0
0
0
1
1

Сэтгэгдэл3

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

.
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Алтанбулагийн чөлөөт бүсийн тендерын хулгайч алиалж өгч бна даа.
Хариулах
Зочин
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Туул гол руу урсгаж бгаа амралтынхаа бохирыг шийдсэн үү новшоо. Худлаа бүлт бүлт ярьсан таадайсан тагалцаг худлаа ярихаа хэзээ болих вэ. Хүргэн Дэнзэнгээр мөнгө хийсэн баригдсан, найз Гансүхээр бас мөнгө хийсэн бас баригдсан гээд тоочоод байвал олон юм бий
Хариулах
Зочин
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Таадгар төрийн тэргүүнүүдийг дэмжихгүйээ
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ