04 сарын 19, Баасан

АН-аас С.ЭРДЭНЭ дэвшвэл "ЦАГААН СОНГУУЛЬ" болно

Сонгууль
2 жилийн өмнө
АН-аас С.ЭРДЭНЭ дэвшвэл "ЦАГААН СОНГУУЛЬ" болно

Ардчилсан намд ан цав гараад удаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвлэнэ байгаа гэж цөхөртөл хүлээсэн ч тусыг ололгүй С.Эрдэнийн нам, Ц.Тувааны нам тус тусдаа нэр дэвшигчээ тодруулав.

Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын материалыг тус тусынхаа шугамаар Үндэсний аудитад  хүргүүлжээ. Дорж, Дондог, Долгор хэнийг ч, хэдийг ч шалгаруулаад тийш нь явуулж болно л доо. Гэхдээ СЕХ нэгийг нь л дэвшүүлнэ. Дэвшүүлэхгүй ч байж мэднэ. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй.” гэсэн заалт бий.

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 27.1-д “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг СЕХ барьж нэр дэвшигчийг бүртгэнэ.

СЕХ үүнийг шийдэхэд тийм ч их төвөгтэй биш. УИХ-ын Тамгын газраас АН УИХ-д суудалтай эсэхийг лавлана. Дээд шүүхээс АН бүртгэлтэй эсэхийг лавлана. Дээд шүүхэд бүртгэлтэй хүчин төгөлдөр намын дүрмээс төлөөллийн төв байгууллага юу болохыг тодруулна. Ардчилсан нам 2017 онд Намын дүрмээ шинэчлэн баталж, Дээд шүүхэд бүртгүүлсэн. Намын дүрмийн дагуу Ардчилсан намын төлөөллийн төв байгууллагыг Үндэсний бодлогын хороо хэмээн томьёолсон байгаа. Ардчилсан намын дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Их хурлаараа хэлэлцэн батламжлах учиртай.

Үндсэн хуулийн цэц, УИХ, СЕХ, УИХ-ын гишүүд нь элбэж байгаад Үндсэн хуулиа хүчиндчихдэг нийгэмд амьдарч байгаа бид хууль дүрэм яриад тусыг олохгүй. Удирдлага цагаан байранд байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм болохоор энд С.Эрдэнийн нам, Ц.Тувааны намын нэр дэвшигч дэвшинэ дэвшихгүй гэхээс хэн нь дэвшвэл хэнд нь хожоотой талаар товчхон өгүүлье.

Энэ удаагийн сонгуульд УИХ-д суудалтай дөрвөн намаас хоёр нам нь хамтарснаар гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон. Тэгэхээр гурвалыг хоёр янзаар зурж үзье.

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, С.Энхбат

181707375_2575802166054581_1408675019291340207_n

Энэ тохиолдолд. С.Энхбат бол жин дарахгүй. Нийслэлээс багахан санал зулгааж, У.Хүрэлсүхэд жийрэг болж өгөх тохироогоор орж ирсэн сул хүн.

У.Хүрэлсүх, Н.Алтанхуяг, С.Энхбат

181986472_484423772607446_120437349635962947_n

Энэ тохиолдолд цагаан сонгууль болохгүй. Ялагч нь У.Хүрэлсүх. МАН сонгуулийг хоёр үе шаттай явагдана гэж тооцсоноос дахин нэр дэвшилт явагдана гэж төлөвлөөгүй. Өөрөөр хэлбэл, тэдэнд цагаан сонголт гэсэн хувилбар байхгүй. Иймээс . Судалгаагаар У.Хүрэлсүх нийслэлд унана гэсэн дүн гарч байгаа учраас С.Энхбатыг нейтралдуулж оруулж ирсэн.

Харин С.Эрдэнийг бүртгэж, өрсөлдөхөөр боллоо гэхэд 4:0 харьцаатай сонгууль л болно. Үүнийг ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН нэр дэвшигчийнхээ эсрэг ажилладаг гэм биш зантай хүмүүс. Н.Энхбаяр, М.Энхболд гэх мэт. Харин энэ удаагийн сонгуульд тэд энэ аргаасаа татгалзаж байгаа бололтой юм. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа зургаан жил болсон нь тэдэнд ийм сэдэл өгсөн. Нэг үгээр тэд

Сонгуулийг хамгийн ихээр хүсэн хүлээж, байж ядагсад МАН дотор нь язганаж байгаа. Сонгуулийн маргааш л У.Хүрэлсүхээс намаа авч, Засагаа унагана.

Тэгвэл нөгөө талд Х.Баттулга “Ерөнхий сайд” болж эргэж ирнэ гэсэн айдас МАН-ынханыг амраах шинжгүй өрнөж байна. Түүнд бууж өгнө гэсэн ойлголт байхгүй. Тэр зүгээр л мэхний хувилбараа боловсруулж байгаа л төдий. УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд явагдахаар тов батлагдсан. Х.Баттулга УИХ-ын гишүүн болоод ороод ирэхийг хэн ч үгүй гэхгүй. АН-аас квот өгдөггүй юмаа гэхэд бие даагаад нэр дэвшсэн ч гараас гардаггүй, хөлд ордоггүй хүүг арчаад ороод ирнэ.

УИХ-ын гишүүн болсон ч, болоогүй ч Х.Баттулга Ардчилсан намаас анхаарлаа холдуулахгүй л байх.

Маш хүчтэй, бүр дэндүү хүчтэй Ерөнхий сайд болно. МАН хэт аархаж бүгдийг хамж овоолсон Ерөнхий сайдын эрх мэдлийг тараах боломж цаг хугацааны хувьд гарахгүй л болов уу.

Эцэст нь, У.Хүрэлсүх улстөр дэх сүүлийн цаг хугацаагаа хэрхэн бүтээх нь АН-ын нэр дэвшигч хэн бэ гэдгээс шууд хамаарна.

 

13
7
4
0
2
1
3

Сэтгэгдэл15

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

иргэн
[172.69.252.138]
2 жилийн өмнө
С.Эрдэнийг бүртэгвэл сонгуулиас татгалзаж хоёр намын шалзнуудаас нэг мөсөн салья. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ СОНГОЛТГҮЙ СОНГУУЛИАС ТАТГАЛЗЬЯ ТҮМЭН ОЛОН МИНЬ
Хариулах
zochin
[162.158.165.76]
2 жилийн өмнө
MGL iin ard tumneer togloj duusdaggui durakuudaa.Ta nar Erdeniig songuulid gargaval ard tumen ta nart ymar dun tavihuug medej bga biz.Jigshin zevuutsej bn.
Хариулах
Зочин
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Сайхан зохиол бичих юмдаа.Даанч нэг ийм юм болохгүйдээ.Мөнч зөгнөлт зохиолч болдоо
Хариулах
Zochin
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Tegj yarival nariindaa temtsegch chanar.zarchimtai baidal.bolvsroliin tuvshin.ajliin hariutslaga.guivj daivahgui urvaj sharvahgui yos surtahuun.ardchilaliin unet zuil bolson yazguur erh ashgiig hamgaalah chadvaraar S.Erdene ni iluu gedeg ni todorhoi shuudee.Altanhuyag bol MAN-n baasiig monhod dolooh tavilantai uilanhai nyaltsgai biyt shuu dee.Chuhamdaa MAN (Hurelsuh) Altanhuyag shig ayaldan dagaldagchaas bish Erdene shig hatuu samraas l aij baigaa ni todorhoi.
Хариулах
ганаа
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Энэ мэдээж АН-ын Женкогийн жигүүрээс бичсэн уянгын халил байна. Сэрж зүүдэл Женкочууд аа. Бодит байлыг мушгин гуйвуулж олны тархийг угаах замар монгол орны эрх ашигт харшилсан бузар үйлдэл хийж байгаагаа зогсоо. Та нарын тахин шүтээд байгаа Женко чинь зүгээр л нэг хулгайч ш дээ. Женкогийн чинь хулгайг жагсаавал үзэг цаасны гарз болно. Түүнээс гадна Женко 4 жил төрийн өндөр сэнтий зайдалж суугаад ер нь юу хийсэн юм бэ? Монгол ялсан уу? Оффшор орж ирсэн үү? суганых нь үснүүд ээ. Ерөнхийлагчийн хувьд үүргээ яг гүйцэтгэж чадсан уу? ЧАДААГҮЙ.!!! Дунд боловсролтой, муйхар наймаачингаа яасан их өндөрт өргөх юм бэ? Женкогийн хулгайн мөнгийг жавжаараа савируулсан суганы үснүүдээ сэрээд орчин тойрноо тогтоогоод сайн харчих. Женкогийн төлөө биш, эх орныхоо төлөө юм хийх гээд үз дээ Женкогийн үснүүд ээ.!!!
Хариулах
Ламбугай
[162.158.165.126]
2 жилийн өмнө
Зөв.Женко одоо бол эрүүл саруул хүмүүсийн хувьд хэн ч биш болсон.Өөртэй нь адилхан ямар ч боловсрол мэдлэггүй муйхаруудын хувьд удирдагч байж болно.Монголчууд юм гадарлартайгаа болсон байх. Женкогийн хам хэрэгтэн Алтанхуяг яаж үнэн нүүр царайгаа илчлэг Харж байгаа биз дээ.
ганаа
[162.158.166.73]
2 жилийн өмнө
мэдрэлээ үзүүлээч
Хороолол
[172.69.252.144]
2 жилийн өмнө
ЭРДЭНЭ ГЭЖ ЁСТОЙ ГАЙ БОЛСОН ХҮН БНАА ЭРДЭНЭЭД САНАЛ ӨГДӨГ ХҮН ОДОО БАЙХГҮИ ЭЭ
Хариулах
Шударгуу
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Дөрөвдүгээр ангийн хүүхдээс асуусан ч нэг намаас нэг л хүн дэвших ёстой гэж хариулна.Энэ Алтанхуйг юундаа ингэж улайран дайраад байдаг юм бол. Өдий хүртэл АН-аас хөөгдсөн муу нэрээ цэвэрлээд эртхэн шиг замаа засахгүй дээ. Байгаа байдлаас нь харахад энэ хүн биш болчихжээ. Юм л бол "алалцана", "дүүжлэнэ" гээд л уруул нь өмөлзөөд л чичигнээд л... Овоо юм үзсэн толгой гэж бодсон чинь биш байжээ.
Хариулах
Зочин
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Зөн билэгтэн шиг л авч байна даа. Ер нь монгол улсын хувь заяааг урьчилаад хэлчи юм биш биз. Ингэж хүний тархи угааж бохир улс төр хийхээ больчихмоор...
Хариулах
Х
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Яаж тооцоохоороо ийм юм бичиж байна? Женког шалгаж эхлэнэ. Буруугүй идэж уугаагүй оффшорт дансгүй гэдгээ нотлох сайхан боломж гарч ирнэ. Цэвэр бол ирээдүйд үнэхээр хүчтэй өрсөлдөгч болж тодрох байх. Одоо нам жим байж өөрийгөө хамгаалах тактикт шилжих ёстой. Улс төр, сонгуулийг одоо даруй хаяж өөр операци руу шилжих ёстой шүү! Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн ч гарч ирж болно. Энэ бол үнэхээр таашгүй зүйл. Ард түмний нийтлэг ухамсар л шийднэ.
Хариулах
Эдийн засагч
[162.158.165.126]
2 жилийн өмнө
Баттулга ямар нүүрээрээ ЕСайд болох юм бэ.Түүний хувьд улс төрийн каръер дууссан.
Хариулах
ганаа
[162.158.165.134]
2 жилийн өмнө
олигархуудтай чинь баттула л тэмцэж чадна , өөр хэнбугайд ч тийм зориг байхгүй эс дэмжвэл овтшааруудтайгаа үүрд хамт бай
1
[172.69.45.140]
2 жилийн өмнө
энэ эрдэнэд хэн саналаа өгөх юм Эрдэнэ болохоор надад биш юмаа гэхэд АН намд өгнө гэж индүүрч бна одоо ард түмэн тийм тэнэг сонголт хийхгүй жинхэнэ утгаарай АН нам улс төрийн тавцангаас арчигдана гэсэн үг .Миний хувьд нам бус аль намыг дэмждэггүй зөвхөн ард түмний төлөө энэ хүн дуугарч чадах болуу гэж сонголт хийдэг ... Уг АЛТАНХУЯГ гэдэг хүнийг сонгоно гэж бодож байсан одоо бол хоосон цаас өгөхөөс аргагүй болж байх шиг бна даа
Хариулах
Зоч
[172.69.252.138]
2 жилийн өмнө
МАН-ынхан нь л их баясцгааж байна даа! Эрдэнэ дээрээ! Эрдэнийн зөвөө! Чи шүү Эрдэнэ! гээд байх юм. МАН-ынхан бүр нэр дэвших болсонд баяр хүргээд эхэлсэн гэнэ. Хүрэлсүгээ голчих вуу?! Эсвэл...
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ